Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөхийг дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх байсан ч Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг нэмж оруулж ирэн хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг гэнэт оруулж ирсэн нь багагүй маргаан дагууллаа.  

Хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг гурав хоногийн өмнө гишүүдэд танилцуулдаг. Энэ дагуу өмнө нь танилцуулаагүй асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, завсарлага авах хүсэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргасан ч Хууль зүйн Байнгын хороон дарга Д.Ганбат хүлээж авсангүй. 

Улмаар санал хураалт явуулахад ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцсон 15 гишүүний ес нь дэмжив.

Ингэснээр уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо.