Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар Салдангийн Эрдэнийг томилох шийдвэр гаргасан билээ.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр зарим мэдээллийн хэрэгслээр ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг консулаар томилогдсон гэх ташаа мэдээлэл цацагдсан. С.Эрдэнэ сайд үүнд тайлбар хийж "Надтай ижил нэртэй хүн томилогдсоныг хүмүүс андуурч ойлгоод байна" хэмээсэн байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!