Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага, дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн БАГА ангийн сурагчдын амралтыг 2016 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна.
Математик, монгол хэлний теле хичээлийг дараах хуваарийн дагуу заах тул эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.
Хичээл өдөр бүр 12:30-13:30 цагт UBS телевизээр цацагдана.
2016.01.25-ны Даваа гараг
2016.01.26-ны Мягмар гараг
2016.01.27-ны Лхагва гараг
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!