Нийслэлийн бага ангийн сурагчдын амралтыг СУНГАЛАА
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж Нийслэлийн ЕБС-иудын бага ангийн /I-V анги/ сурагчдын амралтыг сунгалаа. Бага ангийн хичээл хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ гэж БСШУЯ-наас өнөөдөр /2016.01.22/ мэдээллээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй байгаагаас шалтгаалан нийслэлийн бага ангийн сурагчдын амралтыг тав хоног сунгасан байна.
Харин ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй, нэгдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хичээл нь орно.
БСШУ-ны сайдын 2015 оны А/02 тоот тушаалаар нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн бага ангийн сурагчид өвөл 4-5 долоо хоног амардаг болсон юм.
Хөдөө, орон нутгийн сурагчдын хувьд
- Бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног,
- Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 25 хүртэл хоёр долоо хоног,
- Ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 18 хүртэл нэг долоо хоног амрах хуваарьтай байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

