ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаяр: Дараагийн Засгийн газар миний толгойн өвчин биш

Д.Гэрэлцэцэг
2016 оны 1 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг огцруулах саналыг нэр бүхий 20 гишүүн гаргасан. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ тайлбарлана уу. Та энэ саналаа яг хэзээ гаргасан бэ?

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт хоёр cap гаруйн өмнө гарын үсгээ зурсан. Үндсэн хуулийн цэцийг жийп машинаар хахуульдсан хэрэг гарсны дараа Ерөнхий сайдыг зарчимгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж огцруулах бичигт гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц буюу төрийн байгууллагыг төрийн мөнгөөр авлигадсан үйлдэл болсон гэж үзсэн юм.

-Сонгууль дөхсөн, эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ийм үед Засгийн газрыг огцруулах нь зөв үү?

-Үүнийг чуулганд оролцож байгаа гишүүдийн олонх шийднэ. Хоёр cap хагасын өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах санал өргөн барих боломжгүй байсан.

Ерөнхий сайдыг огцруулах бичигт хоёр cap гаруйн өмнө гарын үсгээ зурсан.

Учир нь Цэцээс Засгийн газрын нэг гишүүнийг УИХ-ын гишүүн өргөн барьж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнийхээ төлөө жийп машин авсан гэдгийг бүх хүн мэдэж байгаа шүү дээ.

-Цэц дээр асуудал байгааг гишүүд шүүмжилсээр байна. Сая Цэцийн хуулийг өөрчлөн баталж, гишүүдийнх нь насны хязгаарыг тогтоолоо. Ингэснээр өөрчлөлт гарах уу?

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн зургаан жилийн хугацаатай сонгогддог. Одоо өөрсдөд нь таалагдахгүй шийдвэр гаргаж байна гэдэг үндэслэлээр энэ хуулийн төслийг оруулж ирж, Цэцийн гишүүдийг тэтгэвэрт суулгах арга хэмжээ авах гэж байгаа бол буруу.

Хуулиараа тэтгэврийн насны дээд хэмжээг тогтоож болно. Гэхдээ одоо байгаа гишүүдийг оролдож болохгүй. Нөгөө талаас Үндсэн хуулийн цэцийн хувьд асуудал насандаа байгаа юм биш. Маргаантай шийдвэрүүд гарч байна. Зарим тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гарч байгаа зэргээс үүдэлтэй.

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэхээр ипотекийн зээлтэй холбоотой шийдвэрийг хэлж байна уу. Үүнийг МАН-ынхан хийлгэсэн гээд баахан шуугьсан шүү дээ?

-Ойлгомжтой асуудал шүү дээ. Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог. Мэдээж Ерөнхийлөгч манай намын гишүүдийг томилоогүй байх. Нөгөө гурав нь УИХ-аас томилогддог. УИХ-д хэн олон байгаа билээ. Тэр нам нь хүмүүсээ томилж таарна. Яаж яваад манай намын хүн болдог юм бол. Тэр логикийг нь ойлгохгүй байгаа. УИХ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг батлахдаа банканд хэтэрхий их эрх өгсөн байсныг Цэц хүчингүй болгосон.

Тухайлбал, байраа барьцаалаад байр авч болох ч орон сууцаа хэн нэгэнд түрээслүүлэхээр бол банкнаас заавал зөвшөөрөл авахаар заасан. Харин саяхан баталсан Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаар өмчлөлөө шилжүүлэх тохиолдолд л зөвшөөрөл авна. Харин түрээслэх, ашиглуулах үед зөвшөөрөл авахгүй байх зохицуулалт оруулсан.

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн 13 нь танай намынх. Энэ нь сүүлийн үед маргаан дагуулаад буй хөдөөгийн мандатыг цөөлж хотын мандатыг олон болгохтой холбоотой гэх юм. Та бүхэн энэ талаар АН-ынхныг шантаажилсан юм уу?

-Бидэнд тийм үндэслэл байгаагүй. Хүмүүсийн таамаг төдий зүйл байх. Хөдөөгийн мандатыг хот руу шилжүүлнэ гэдэг зарчмын хувьд буруу. Учир нь хотоос сонгогдож байгаа 14 гишүүн бий. Жагсаалтын 28 гишүүний тал хувь нь хотыг төлөөлдөг.

Үнсэндээ 40 гаруй гишүүнтэй байгаа. Дээрээс нь хөдөөгийн мандатыг хот руу шилжүүлнэ гэвэл хөдөө, орон нутгийн төлөөлөлгүй болно. Ингэснээр олон сул талтай. Гишүүд өөр өөрсдийн тойрогтоо хөрөнгө оруулалт хийхээр ажилладаг. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь хот руу ордог болно.

Хөдөөд хөгжил явагдахгүй гэсэн үг. Хэрэв Монгол Улсдаа бүхэлд нь ард иргэдээ амьдруулъя гэж байгаа бол хөдөөгөө хөгжүүлж, хүмүүсээ хөдөөд амьдрах нөхцөлийг нь бүрдүүл эхийн төлөө явах ёстой. Монгол Улсын зах хязгаар нутагт улсынхаа хилийг сахиад, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийг сонгуулийнх нь эрхээр боож болохгүй.

Хүн амын тоог авч үзэх хэрэгтэй. Гэтэл Үндсэн хуульд сонгуулийн тойргийг хуваарилахдаа хүн ам, засаг захиргааны нэгжийн төлөөллийг харгалзана гэж заасан байгаа. Үүнээс гадна нэг зүйлийг бодолцох хэрэгтэй.

Булган аймаг гэхэд өмнө нь хоёр мандаттай байсан бол одоо нэг болсон. Би Булган аймагт нэг удаа ажиллахдаа дунджаар 20 хоног зарцуулдаг. Ингэж ажиллахдаа сумын төвд хүрч ажилладгаас багийн төвд хүрч ажиллаж чаддаггүй.

Ийм байхад орон нутгийн мандатын тоог цөөлвөл хөдөөгийн иргэд маань төрд дуу хоолойгоо яаж хүргэх юм. Бид хэдэн мянган км тойрч явж байж иргэдтэйгээ уулздаг. Тиймээс иргэдийн газар нутгийн онцлог, засаг захиргааны төлөвлөлтийг харгалзахаас өөр аргагүй.

-Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулах асуудлыг МАН-ыхнхан сөрөг хүчний хувьд бүгд дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Намын бүлэг дээр ямар нэг шийдвэр гараагүй. Харин гишүүд өөр өөрсдийн үндэслэлээр гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бид хоёр Үндсэн хуулийн цэцэд машин өгсөн асуудлыг хэлэлцсэний дараа энэ үндэслэлээр гарын үсэг зурсан юм.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагалаа гэхэд үүнээс сайн, чадавхтай засаг бүрдүүлэх боломж бий юү. Ардчилсан нам МАН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл гээд бүгдтэй нь хамтарсан. Өөр гаргалгаа байна уу?

-Энэ бол миний толгойн өвчин биш, эрх баригчдын бодох зүйл байх. Ийм асуулттай адилхан эргэлзээтэй олон хүн бий. Монгол даяараа тэртэй тэргүй сайн Засгийн газар гаргаж ирж чадахгүй гэж бодож байгаа. Хүмүүс ийм хэмжээнд хүртэл бодож байна гэдэг эрх барьж байгаа хүчний арчаагүй байдлыг харуулж байгаа хэлбэр.

Засгийн газарт өгч байгаа үнэлгээг нэг судлаач хийсэн байсан. Судалгаагаар Засгийн газар сайн ажиллаж байна гэж дөрөвхөн хувь нь үзсэн байхад 80 хувь нь дунд, муу гэсэн үнэлгээ өгсөн байна лээ.Тэгэхээр муу нь удаан байгаад байх нь зөв үү гэдэг асуудал гарч ирнэ.

-Шинэ засаг бүрдүүлэхэд цаг хугацааны хувьд дэндүү давчуу байх шиг?

-Хүнээсээ болно. Хэрэв та бүхэн мартаагүй бол 1999 оны эцсээр Засгийн газрыг огцруулаад Ерөнхий сайдаар Р.Амаржаргал гишүүнийг тавьсан.

Харин ч өмнөх Ерөнхий сайд нараа бодвол арай дээр Ерөнхий сайд байсан. Одоо эрх барьж байгаа хүмүүс зөв хүнээ олж чадах юм уу, яах бол. Тэр намын дотоод асуудал. Харин нэг зүйлийг маш тодорхой хэлье. Би өмнө нь АН-тай хамтрах асуудал сөхөгдөхөд үүний эсрэг байсан. Одоо ч эсрэг байх болно. АН-ынхан бол итгэл даахгүй этгээдүүд, ханилж болохгүй хүүхэн.

-Тэгвэл дангаараа засгаа бүрдүүлээд явах нэг гарц бий. Тэглээ гэхэд Засгийн газрын ажил явахгүй, УИХ дээр хуулиуд огт батлагдахгүй байх сөрөг талтай. Гэхдээ ийм жишиг барууны зарим оронд байдаг?

-Ажил явахгүй биш явах боломжтой. Би энэ асуудлыг 2014 оны шинэ жилийн үеэр намын бүлэг дээр тавьж байсан. Тодорхой асуудлуудыг шийднэ гэдгээ тохиръё. Ингэвэл бид гаднаас нь дэмжээд явж болно гэсэн.

Канад Улсад цөөнхийн Засгийн газар дөрвөн жил болсон түүх бий. Харин ярьсан асуудлуудаа л хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй бол тэр Засгийн газрыг унагаах үндэслэл болдог. Мэдээж тохирсон ажлуудаа хийгээд явбал Засгийн газар нь тогтвортой ажиллаж болдог.

Ийм хувилбарыг хэлсэн ч манай улс төрийн соёлд ийм зүйл байхгүй учраас хүмүүс сайн ойлгохгүй байгаа юм. Энэ хэлбэрийг сонгосон байлаа ч манайхан хэлсэн амандаа хүрдэггүй гэдэг нь 2015 оны үйл явдлуудаар харагдлаа.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт сураггүй боллоо. Сонгуулийн хуулийг сүүлийн хэд хоногт бараг араасаа хутга тулгуулан байж шахам арай гэж баталсан. Оюутолгой, Таван Толгой хөдөлсөн юм алга. Ер нь дээрх зүйлүүдээ хийхээр тохирсон байсан шүү дээ.

-Эдийн засгийн хүнд үед Засгийн газар “Мазаалай” бонд гаргаж, хөрөнгө босгохоор төлөвлөж байсан ч МАН ийм зүйл хийлээ гэдгийг АН-ын зарим гишүүн хэлж байна?

-Манай намыг Засгийн газраас гаргах үед би УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайдад хандаж үгээ хэлж байсан. Ер нь тэр үед Ерөнхий сайд зарчимгүй аашилсан.

Эхлээд манайхыг гаргахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Дараа нь өөрийг нь үлдээнэ гэдэг баталгаа авангуутаа биднийг хөөж гаргасан. Энэ бол улс төрийн ёс суртахуун талаасаа муухай үйлдэл болсон.

-Улс төрийн нөхцөл байдал хурц байна. Ийм үед угшил нэгтэй МАН, МАХН хамтарч ажиллах боломжтой гэж зарим гишүүд нь ярьдаг. Та энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд энэ асуудал дээр Булган аймгийн намын гишүүдийн баримталж байгаа байр суурийг барьдаг. Булган аймагт ажиллахад та хэд маань хоорондоо ойлголцох болоогүй юу гэдэг асуудлыг аль, аль намынх нь гишүүд надад хэлдэг. Нэг л нам шүү дээ.

Би Ц.Шаравдорж гуайтай олон жил хамт ажиллалаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан даргатай ч олон жил хамт ажилласан. Тэгэхээр улс төрийн шалтгаанаар үүссэн үл ойлголцол арилах ёстой гэж хувьдаа боддог.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [43.242.242.59] 2016/1/21
энэ отгонбаяр гэдэг хүн чинь хүн дарамьалж 200 сая билүү төгрөг нэхүүлээд хүнээр хүн зодуулаад бөөн шшугиан болоо биз дээ?тэр хэроэг яасан бэ?нөгөө боловсролын яамны сайд байхдаа баахан сургуулийн барилга байриулах тендерээс мөнгө авсан юм шиг байгаа юмвтэгээд өгөөгүй нөхрийг дарамтлаад бөөн цагдаа магдаа,телвиз болоод байсан тэр хэрэг нь яасан бэ?
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.2] 2016/1/21
Судалгаанд оролцоод Пиццаны эрх авах юм байна шүү. Энэ линкээр ороод бөглөх юм байна. https://www.surveymonkey.com/r/cbs201601
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.117] 2016/1/21
Хөдөөний мандат цөөхөн болох нээ гээд л үхэлдээд байх юм аа Хөдөө чинь засаг дарга бусад ажил үүрэг гүйцэтгэдэг албаны ажилтангууд байдаг биздээ Та нарын хөдөө явж ажил хийнэ гэж юу байдаг юм засаг дарга нарын урдуур орж нэг их ажил хийж байна гэж баахан ард иргэдийн тархийг намынхаа сурталчилгааг хийж зугаалж яваад ирдэг биздээ Зүгээр л хуулиа батлаад хуулийнхаа хэрэгжилтэндээ хяналтаа тавиад сууж байлдаа Нэг орон нутаг тойргийг өмчилөөд авчихсан Өөр газраас сонгогдож чаддаггүй дахин дахин энэ суудалруу үхэн хатан тэмцэлдсээр
1 | 0 Хариулах
зочин [103.57.92.105] 2016/1/21
Орж гараад л зальтай л этгээд Авгайгынхаа нэр олон дансаар асар их мөнгө эргэлдүүлж,бусдыг рэкетлэсэн хэргээ цавчиж чадсан их гар.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.86] 2016/1/21
unen heljee
1 | 0 Хариулах