Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хоол, хүнсний савлагаанд зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг хоригложээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр "Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол гаргажээ.

Тус тогтоолын хүрээнд:

  • Хүнсний зориулалтын бус сав, баглаа боодлыг зориулалтын саваар солих 
     
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын стандартыг шинэчлэх, олон улсын стандартыг нутагшуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллах
     
  • Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд хэрэглэхийг хориглох
     
  • Тухайн жилд хэрэглэгдсэн химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодлын хөдөлгөөний тайлан, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр гаргуулан авч, хадгалах, устгах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Энэ ажлын хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас  хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд  зориулалтын бус  хуванцар сав хэрэглэж байгаа эсэхэд тандалд судалгаа хийж байгаа юм байна.