Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны татварын буцаан олголтын материалыг хүлээн авч байна

Өглөөний сонин
2016 оны 1 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой. 

Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм.

Хэрвээ та 2015 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Үүнээс гадна энэ жилээс эхлэн цахим бүртгэлээр бүртгэх юм. Ингэхдээ иргэд эхлээд харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна. Мөн анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болно.

Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгөх юм.

Нэмж мэдээлэхэд татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэд ирэх хоёрдугаар сарын 15 хүртэл шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.

 

Зураг