• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЧУУД ЦУВРАЛ: Хэлмэгдүүлэлт

МОНСУДАР
2016 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд 1924-1959 онд” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна. Иймд энэ удаа тун удахгүй уншигчдын гар дээр дээр очих гэж буй “Монголчууд 1924-1959 онд” номын хэсгээс толилуулж байна.

Зарим хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлт 1937 оны есдүгээр сарын 10 ны өдөр эхэлсэн гэж үздэг. Энэ өдөр Монголын төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн хөнөөсөн билээ. Иймээс есдүгээр сарын 10 ны энэ өдрийг Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон төрөөс албан ёсоор зарлаж жил бүр тэмдэглэж буй билээ. Гэвч хэлмэгдүүлэлт 1921 он Саж лам тэргүүтэй 48 хүнийг хороосноос эхэлсэн юм. 

Энэ үйл явдал Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд төрийн түшээд, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар, сэхээтэн, энгийн иргэд хэдэн арван мянгаар өртөж, монголын бүх гэр бүл ямар нэгэн байдлаар сүүдэрт нь өртсөн юм. 

1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х.Чойбалсан даргатай Онцгой бүрэн эрхт комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25,824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20,474 хүнийг буудан алах, 5,103 хүнийг 10 жил 240 хүнийг 10 жил, хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14,000 гаруйг нь шууд буудан хороосон байна. Хэлмэгдүүлэлт оргилдоо хүрсэн энэ үед Монголын төр, цэрэг, лам, хөгшин залуу, жирийн иргэдийг хамарсан хэдэн арван мянган монголчуудыг хамарсан баривчлгаа явагдаж, нийт ард олныг ангичлан ялгаварлах, хүн хүндээ үл итгэх явдал дээд цэгтээ хүрсэн байв.

Хилс хэрэгт өртөгсөд:

1921 он

  • Саж лам Жамъянданзангийн бүлэг /48 хүн/

1922 он

  • Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Пунцагдорж да лам нарын бүлэг /15 хүн/
  • Бичээч гүн Цэрэнпил, хувилгаан лам Довчин нарын бүлэг
  • Буриад Очиров, Туванов нарын бүлэг

1924 он

  • С.Данзан, Баваасан нарын бүлэг
  • Дорнод аймгийн бээл Сайнбаярын бүлэг 

1925 он

  • Урианхайн гүн Чүлтэм, Бадрах нарын бүлэг
  • Улаангомын хүрээний лам нарын хөдөлгөөн

1926 он

  • Баянтүмэний хүрээний лам нарын хөдөлгөөн
  • Хөвсгөлийн Намнангийн хүрээний лам нарын хөдөлгөөн
  • Хантайшир аймгийн хувилгаан Чанрав, Бигэр номун хан Ванчинсүрэн  нарын бүлэг

1927 он

  • Ховд хязгаарын түшмэл Шаалуу лам, Чойнхоо нарын бүлэг

1929 он

  • “Орос” Гомбо, Данзан, Нямжав гүн, Эрхэмбат, төвд Дуламлхам нарын   бүлэг

1930 он

  • Заяа бандида Жамбалцэрэнгийн бүлэг
  • Тайж Эрэгдэндавга, Егүзэр хутагт Галсандаш, Далив хутагт Жамсранжав нарын бүлэг
  • Тариатын хүрээний төвд Эрэгдэлбүрэнбүүгийн бүлэг/ Архангай/
  • Гүн Ламжав, лхамын хувилгаан нарын бүлэг /Архангай/
  • Төгсбуянтын хийдийн лам нарын хөдөлгөөн /Увс/
  • Буданчийн хүрээний лам нарын хөдөлгөөн /Говь-Алтай/
  • Улаангомын хүрээний лам нарын хөдөлгөөн /
  • Дархадын хүрээний хамба лам Гончиг тэргүүтэй лам нарын хөдөлгөөн
  • Баянзүрхийн хүрээний хутагт Жадамба, Сэнгэдорж, Нацаг нарын бүлэг  
  • Булган уулын хошууны ван Жамбалдорж, бээл Товуудорж, гавж Галсанжамц нарын бүлэг
  • Баянзүрхийн хүрээний хутагт Цэрэндорж, лам Дорлигжав нарын бүлэг 

1931 он

  • МАХН-ын Төв Хорооноос “хар, шар феодалууд ба харгис толгой лам нарыг 1931 оны дотор хурдан түргэнээр явуулж, тус намын IX их хурлыг хүртэл үндсэн дор дуусгахыг” хууль, хяналт, хүчний байгууллагуудад даалгасан нууц тогтоол гарган хэрэгжүүлэв.
  • Хөвсгөлийн гавж Цэрэнжав нарын бүлэг
  • Дашцэрэн, Жавзандорж, Лагнайдорж, тайж Аюурсэд, Дамбажав нарын  бүлэг
  • Очирдар, Ганжууржав нарын тэргүүлсэн дүрвэгдэгсдийн хэрэг

1932 он

  • МАХН-ын Төв Хорооны,Төв Хянан байцаах комиссын хавсарсан III онц бүгд хурал  “феодал ангийг ангийн хувьд устгах, харгис дээд лам нарыг шууд дайсан үзэж бут цохих, ... эсэргүү бослогыг бут цохих...” шийдвэр гаргав. 

Лам нарын “эсэргүү бослого” 

  • Баянзүрхийн хүрээний дооромбо Гэндэнжамцын бүлэг хэрэг
  • Самбуу дүвчин, Жамц нарын нарын зэвсэгт бослогын бүлэг хэрэг
  • Жалханз хутагтын хүрээний хувилгаан лам Гунаажав нарын бүлэг
  • Улз голын буриад хошууны Цэдэнгийн Борлой нарын хэрэг

1934 он

  • Ж.Лхүмбэ тэргүүтэй Японы тагнуулын бүлэг хэрэг

1935 он

  • Дэчин гэгээний хийдийн лам Агваанжамъянгийн бүлэг/ Дорнод/

1936 он

  • МАХН-ын Төв Хорооны II бүгд хурал. “Жижиг хөрөнгөтний баян чинээлэг хэсгийн ашиг сонирхолыг илэрхийлэгч” хэмээн П.Гэндэнг бүх албан тушаалаас нь огцруулж намаас хөөн ЗХУ-д цөлж, тэнд амь насыг нь хөнөөв.
  • Егүзэрийн хийдийн лам Жамба, Сундуй, Лувсанданзан нарын бүлэг
  • Дорнодын Жамъянтив ламын хэрэг
  • Өлгийн хийдийн лам нарын бүлэг
  • Сүм хийдийн дэргэд суух төлөөлөгч Гомбын хэрэг
  • Гэлэгсэнгийн тухай хэрэг
  • 7 дугаар дивизийн Адъяасүрэн, Даваажаргал нарын хэрэг
  • АҮКомбинатын цэмбэний фабрикийг шатаасан хэрэг

1937 -1938 он

  • Колбасаны заводын хэрэг
  • Туйпууны заводын хэрэг
  • Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын хувьсгалын эсэргүү “Төв бүлэг
  • Аж Үйлдвэрийн Комбинатын дарга улаан Пүрэвийн хэрэг
  • Гэндэн-Дэмидийн “Төв” бүлэг
  • Буриадад шийтгэгдсэн Буриад-Монголын Нармай Монголын хэрэг
  • “Заговор” –хэрэг /115 хүний нэрс гаргасан/ 
  • Эсэргүү нарын гэр бүлийнхний бүлэг / Навчаа, Дэнсмаа, Дулмаа/

1939 он

  • Лувсаншарав, Амар, Догсом нарын бүлэг
  • Баасанжав, Сэнгэдорж нарын бүлэг  /Дело.№ 17093 – 36 хүн хамрагдсан/
  • Лам Содномдаржаа, Тарайдорж, Самбуу нарын бүлэг
  • Монгол тээхийн “Покрышка” гэдэг бүлэг хэрэг

1940 он

  • Ерөнхий сайдын орлогч Доржпүрэв, Жамсран нарын бүлэг

1941 он

  • Өмнөговь аймгийн дарга Дамбарэнцэгийн бүлэг хэрэг 

Германд суралцагсдын “герман тагнуулын хэрэг”

1942 он

  • МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн 1942.02.04-ний тогтоолоор “... Зодох ба занчиж болох эрх,  зөвшөөрлийг Дотоод Явдлын Яамны сайд нөхөр Шагдаржавын өөрийн хариуцлагад хатуу даалгаж өгсүгэй” гэсэн шийдвэр гарч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нар гарын үсэг зурсан. Хэрэг хүлээдэггүй хүнийг зодож, жанчих тусгай тасалгааг ДЯЯ-ны II давхрын зүүн хойт өнцөгт Б.Жамбалдорж бэлтгэн ашиглаж байв.
  • 17 дугаар армийн тагнуулаар 400-аад Монгол оролцсон хэрэг. 1945-1946 онд баривчилж, ял тулгасан. Сүхбаатар аймгийн Дэндэв Лусанням нарын 11 малчны “Харилцаа” гэх бүлэг хэрэг Казахын оргодол хөдөлгөөний хэрэг

1943 он

  • Сүхбаатар аймгийн малчин Туваанжав, Гомбожав, Маам нарын “Урвагч”  гэдэг бүлэг хэрэг

1944 он

  • "Хүүхэн хутаг”-ын хойт дүр Хэнтийн Ламаадан хүүгийн хэрэг.
  • ЭХЯ-ны сайд Гонгоржав докторын хэрэг

1945-1946 он

  • Өвөрмонголоос буцаж ирсэн 500-аад хүний Японы тагнуулын хэрэг

1948 он

  • “Порт Артур”-ын бүлэг хэрэг 
  • Монгол-Зөвлөлтийн улс төрийн чухал мэдээлэл Японд мэдээлсэн. 25 хүн

1950 он

  • Жалсан, Чүрхэм нарын бүлэг хэрэг
  • Д.Дугарсүрэн нарын бүлэг хэрэг 

1951 он

  • Дамбарэнчин нарын бүлэг хэрэг

1952 он

  • Завханы Цэдэв зээрэмбийн хэрэг

1953 он  

  • Өвөрхангай Жанцандорж хувилгааны хэрэг

1954 он

  • Өвөрхангайн Балбар ламын хэрэг
  • Өвөрхангайн Бүрд сумын депутат Осорыг хөнөөсөн хэрэг
  • Архангайн орон нутгийн депутатын хэрэг
  • Олзвой ламын хэрэг
  • Гончигтавхайн хэрэг

1956 он

  • МАХН-ын ТХ-ны УТТ-ны “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” 413 дугаар тогтоолоор “Сэхээтний төөрөгдөл” гэгч хилс хэрэг үүсгэж Н.Дангаасүрэн,  Д.Лхамжав, Ж.Төмөрбаатар, Д.Базарсад нарын олон сэхээтнийг хэлмэгдүүлсэн.
  • МАХН-ын ТХ-ны IV бүгд хурал. Д.Дамбыг буруутган хэлмэгдүүлсэн.

1958 он

  • МАХН-ын ТХ-ны II бүгд хурал. Д.Дамбыг бүх албан тушаалаас нь халсан.
Монголчууд цуврал

Уг цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар “Монголчууд XX зууны эхэнд” буюу 1911-1924 он хүртлэх үеийн түүхийг харуулсан нэгэн боть, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” буюу монголчууд Манжийн эрхшээл орсноос эхлээд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оныг хүртлэх үеийн түүхийг өгүүлсэн нэгэн боть хэвлэгдэн гараад байна.

Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
6a monhtemuulen [202.5.194.185] 2024/9/6
17000 lam, huvrag baisnaas 14000 shuud buuduuljee.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2024/3/11
Саж дам тэргүүтэй хэмээснийг тайлбарлавал???
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.140] 2020/9/6
Чойбалсан утсаа хамгаалах өөр арга байгаагүй шүү юу гэж л монгол хүн монгол хүнээ алах вээ дээ түүнд хэцүү л байсан байх
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.34] 2016/1/13
МУИС-ын урд талд яагаад Чойбалсаны хөшөө одоо хүртэл байгааг ойлгохгүй л байгаа. Тэнд сурж байгаа оюутнууд Чойбалсан шиг болж төгсөнө гэсэн утгайтай юу эсхүл энэ хүний алдааг давтаж болохгүй гэсэн утгаар байлгаад байна уу?
4 | 0 Хариулах
Umuuruv [49.98.161.31] 2016/1/25
Aldsan bj boloh avch, Aguu hun shuu dee. Mongoliig hul deer ni bosgoson hun shuu dee
6 | 0 Хариулах
Зочин [202.21.96.158] 2016/1/13
Ee huurhii, buleg bolj bgaad l aldag bj de
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/1/13
bulgeeree hyaduuljee geech
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.249] 2016/1/13
бид нэг нэгнийгээ юу ч бодолгүй зүгээр л буудан [хориотой үг] хомхой муухай сэтгэлтэй байсан гэдгээ үеийн үед үргэлж санаж явах хэрэгтэй6
1 | 1 Хариулах
Зочин [178.162.203.233] 2016/1/13
гэнэн тэнэг гээч одоо ч өөр шиг чинь гэнэн тэнэгүүд болоод өнгөрчихсөн рүү нулимаад л сууж байна тэглээ гээд монгол улс монголын эрх ашигт ямар ч нэмэргүй өөрсдөө хэмлэлдээд л дуусна шдээ нэг л өнгөрсөн рүү хамаг муу муухайгаа чихэх гэсэн хүмүүс тэгвэл одоо бол ирээдүйн өнгөрсөн ийм байгаад байвал ирээдүй чам руу нулимах болно
0 | 1 Хариулах
од [122.254.126.2] 2016/1/13
1932оны 5-р сард хөвсгөл аймгийн рашаант суманд онцгой комиссын 1-р тогтоол гарч 250 хүнийг онц хэрцгийгээр тамлан хуурамч хэрэг хүлээлгэн бүгдийг нь буудан хороосон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн юш шүү дээ Аав хүү 2-ыг давхраар нь буудаж байсан тохиолдол гарсан байдаг
0 | 0 Хариулах
Зочин [182.160.1.174] 2016/1/13
1927 онд Буриадууд Оросын дарангуйллын эсрэг босч 35000 Буриад хүн хөнөөгдсөн байна. Мөн Сталиний тушаалаар 1937 онд 10000 буриад хүнийг буудан хороожээ. Дэлхийн 2-р дайнд Зөвлөлтийн Буриад 13000 эр цэргүүд амь үрэгдсэн байдаг. Анх Буриад Монгол улс байгуулж Оросоос тусдаа гарах санаатай байсан ч удаа дараагын Геоницид өртөж одоо Буриад ч гэдэг улс байхгүй болж байна даа. Цөөнхи үндэстэн ингэж л мөхдөг.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.115] 2016/1/13
Suuld B.Rinchin guiag eldveer gujirden helmegduulj blaa, 1975 76 ond
1 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2016/1/13
ter yeiin niigmiin baidal tegehees oor argagui baisiin bailgui dee japanuud manaih ruu dairah geed deerni erh medelgui bolson humuus butsaj erh medelee olj avah geed za tegeed stalin daramtlaad htsuu baisan baihoo helmegdsen ch hun bgaa bas urvagch humuus bgaa
0 | 0 Хариулах
Зочин [172.56.32.203] 2016/1/13
R.I.P
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.53] 2016/1/13
zugeer l gertee amar jimer suuj bhad baahan humuus daurch orj ireed zugeeer l bu udaad a lchihsan geed boddoo.... ymar ih hargislal....hichneen hunii, hichneen huuhdiin nulims urssan be? hichneen olon oyun sanaanii seheetnuud uregdsen be? Mal muulahdaa hurtel baga zovoohiig boddog, ter buu hel zugeer amitnii yas taarahad l avaad maani tarni shivshij uleedeg tm ulamjlaltai mongol humuus adilhan negniigee horooj bsan.......Helmegduulelt bol yah argagui Mongoliin tuuhiin hamgiin tom garz bsan....
4 | 0 Хариулах