Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюундарь: Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дагнасан сувгийг нээж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг өнөөдөр /2016.01.11/ нээлтээ хийлээ. 

МҮОНРТ-ийн ММ агентлаг, Хурд агентлаг, mnb.mn веб сайт, Спортын мэдээний алба, Нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэснээр Монголын Мэдээ сувгийг байгуулсан байна. Ингэснээр МҮОНТ дэлхийн бусад улс орнуудын үндэсний олон нийтийн телевизүүдийн жишгээр төрөлжсөн сувгуудтай болох эхлэл тавигдаж байгаа ажээ.

Эхний ээлжинд МҮОНТ хоёр сувагтай болж:

  • 1-р сувгаар үндэсний соёл уламжлал, зан заншлыг таниулан сурталчлах, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг, 
  • 2-р сувгаар нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлагуудаа үзэгчдэд хүргэхээр болжээ.

Тус сувгийн нээлтийн ёслолын үеэр МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь “Монгол Улсад телевизийн салбарт бид анхдагчид байсан. Олон нийтийн радио телевизийн хууль хэрэгжиж эхлээд 11 жил болж байгаа энэ үед  бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дагнасан сувгийг нээж байна. 

“Монголын Мэдээ” гэдэг энэ агентлагийг анх 1996 он тухайн үеийн радио телевизийн хэрэг эрхлэх газрын дарга байсан Ц.Мөнхтөр санаачилж байсан. Тэрбээр өнөөдөр өөрийн санаачилж байсан “Монголын Мэдээ” сувгийн захирлаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

“Монголын Мэдээ” сувагт шуурхай мэдээ, өглөөний мэдээ, нэвтрүүлэг, спорт, гадаад мэдээний албадууд гэсэн бүтэцтэйгээр 120 гаруй уран бүтээлч ажиллах юм байна. 

 

Б.Хосбаяр: Нэр хүнд, давуу талд минь халдсан үйлдлээ зогсооно гэж найдаж байна

"Монголын Мэдээ" суваг нээлтээ хийж Юнивишн, Скаймедиа, ДДэшТВ, Сансар кабелийн 11 дүгээр сувгаар цацагдах болсноо мэдэгдсэн. Тэгвэл кабелийн сувгуудын 11 дүгээр сувгаар цацагддаг "ТВ5", "VTV HD" зэрэг телевиз Ерөнхий сайдад хандан тусламж хүссэн албан бичгийг хүргүүлээд байсан билээ.

Өнөөдөр "Монголын Мэдээ" суваг нээлтээ хийх үеэр "VTV HD" телевизийн үүсгэн байгуулагч Б.Хосбаяр фэйсбүүк хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.