Лого бол хүмүүст хүрэх тухайн байгууллагын хамгийн эхний ойлголт. Хэрвээ тааруу лого сонговол хүмүүсийг үргээнэ. Сайн логотой бол татагдана.
Бид логоны хамгийн муу жишээнүүдийг түүвэрлэн хүргэж байна. Эдний ихэнх нь санамсаргүй (зарим нэг нь санаатайгаар) байдлаар ийм лого бүтээсэн ч хүмүүст ямар нэг буруу дүрслэл, садар самуун байдлыг санагдуулсан учраас ихэнх нь цуцлагджээ.
Лондоны 2012 оны олимпын лого секс үйлдэж байгаа Лиза Симпсон, эсвэл хас тэмдгийг дүрсэлсэн хэмээн нэлээд шуугиан тарьжээ. Мөн Ираны засгийн газар уг логог “Zion” (жүүдүүдийн билэгдэл) гэж уншигдахаар байна хэмээн эсэргүүцэж байв.
Бразилийн Холбооны Их сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн лого. Уг нь мандаж буй нарны дэвсгэр дээр Дорнын сүм байгаагаар дүрсэлсэн боловч ихэнх хүмүүст өөрөөр ойлгогдож байснаас цуцлагджээ.
Чехийн Kostelecke uzeniny бол 1917 оноос эхлэлтэй зайдасны компани. Чех биш хүмүүст хачин харагдах энэ лого 1920-оод оноос эхлэн тус компаний бүтээгдэхүүн бүрт дүрслэгдэх болжээ.
Mon-Sat бол Польшийн хиймэл дагуулын холбооны компани. Техникчид нь айл өрх, байгууллагуудад суурилуулалт хийхдээ хачин тааламжтай байдгийг нь илэрхийлсэн тус компанийн лого одоо болтол ашиглагддаг.
1974 онд AIGA дизайны холбоо бүтээсэн Католик сүм хийдийн дэргэдэх Хүүхэд залуусын коммисын лого. Уг нь гайхалтай дизайн боловч хүмүүс буруу талаас нь харах болсноос цуцлагджээ.
1991 онд Италийн хувцасны компани санаатайгаар ийм лого өөртөө сонгожээ. Гэвч 20 гаруй жилийн дараа ч хүмүүс үүнийг ямар компанийн лого болохыг мэдэхгүй, харин өөр утгыг нь хошигнол мэт хүлээж авсаар байгаа гэнэ.
The State of Vermont энэ логог хийхдээ өөрсдийн сайн чанартай агч модны шүүсийг илэрхийлнэ гэж тооцжээ. Гэтэл үнэндээ энд шал өөр дүрслэл харагдаж байна.
Кудавара нэртэй Японы эмийн бүтээгдэхүүний компани логогоо зохиохдоо англи цагаан толгойн үсэгнүүдийг ашиглажээ. Гэвч энэ нь шал өөр дүрстэй харагдах болсон бөгөөд компани нь ч одоо байхгүй болсон байна.
Виржиниа мужийн Arlington Pediatric Center бол бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд үйлчилдэг буянтай байгууллага. Гэвч өөр өнцгөөс хүмүүс харах болсноос мөн хүчингүй болгожээ.
Грект байдаг Mama’s Baking бол жижигхэн нарийн боовны газар. Хэдийгээр логог нь хүмүүс онлайнаар элдвээр элэглэдэг ч одоо болтол солиогүй байна.
Жеоржиа мужийн Kid’s Exchange хүүхдийн барааны дэлгүүрийн хаяг цэг, таслал, зай авах нь ямар чухал болохыг харуулж байна. Одоо болтол энэ логогоо хэрэглэдэг.
The Computer Doctor хэмээх жижиг компанийн лого бас л буруу ойлголт төрүүлэхээр болжээ.
Бүжгийн сургалтын энэ логоноос нүцгэн эмэгтэйн биеийг олж харахгүй байхын аргагүй.
2008 онд British Office of Government Commerce байгууллага шинэ логогоо танилцуулжээ. Гэвч Английн хэвлэлүүд уг логог 90 хэм эргүүлэхэд өөрийгөө зугаацуулж буй эрийн дүрс харагдаж байгааг үзүүлсний дараа хүчингүй болгосон байна.
Флорида дахь видео түрээсийн дэлгүүрийн лого үсэг хоорондын зай ямар чухал болохыг харуулжээ. Онлайн видео гарч ирэх хүртэл энэ дэлгүүр ажиллаж байгаад сүүлд байрыг нь өөр зориулалтаар ашиглах болсон байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|