ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН
Жоржио Арманигийн хувцас загварын АРВАН ХИЧЭЭЛ
iKon.MN
Италийн домогт дизайнерын хувцас, стилийн талаар хэлсэн үгс.
- “Дэгжин байх гэдэг нь хүмүүсийн харааг булаах гэсэн үг биш, харин ой санаанд нь хадагдаж үлдэхийг хэлнэ”
- “Стиль, моод хоёрын гол ялгаа чанарт байдаг”
- “Хямд гутал бол хамгийн муу хэмнэлт. Хувцасныхаа хамгийн чухал хэсэг болох гутланд хэзээ ч бүү харамла”
- “Тачаангуй харагдах эсэх нь өөртөө итгэх итгэлийн асуудал. Биеийн үзэмж, оюун санааны байдалтай ижил түвшинд байхыг хэлнэ”
- “Өнөөдөр дэгжин байх хүсэл дахин сэргэж байгаад би баяртай байна. Ганган, дэгжин байдал бол гоо үзэмжийн гол түлхүүр, цаг хугацаатай ямар ч хамаагүй, хэзээ ч моодноос гарахгүй зүйл. Миний хувьд богино настай загварын чиг хандлагаас илүүтэй стиль маш чухал”
- “Хувцас сонгохдоо хэт хичээгээд хэрэггүй. Хамгийн стильтэй хүмүүс гадаад байдалдаа огт анхаарахгүй байгаа мэт харагдаж чаддаг юм”
- “Хар болон хар хөх өнгө нь өөр ямар ч өнгөнөөс илүү хүнийг гоолиг харагдуулдаг. Эдгээр өнгийг оролцуулснаар та өөрийн хэлбэр галбирт хяналт тавьж чадна”
- “Зөв сонгосон үнэртэн таны онцгой илэрхийлэл болдог. Энэ бол таныг өрөөнд ороход хамгийн түрүүнд хүмүүст өгөх, гарахад хамгийн сүүлд хүмүүст үлдэх мэдрэмж юм”
- “Танд хамгийн удаан хэрэглэгдэх моод бол хурц хээ хуаргүй, завсрын өнгөтэй материалын сонголт юм”
- “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг худалдаж авсан хувцсаа өмсөхдөө таатай, өөртөө итгэлтэй байлгахын тулд би үргэлж загварыг бүтээдэг. Стиль бол мөнгөтэй, мөнгөгүйгээсээ үл хамааран авч болдог цорын ганц тансаг зүйл юм”
Эх сурвалж: Adme.Ru
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

