Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Dolce & Gabbana: Хэв загвараа хэрхэн ЗӨВ тохируулах АРВАН ЗӨВЛӨГӨӨ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нэг

Насандаа тохируулж хувцасла. Бид олон жил уранхай жинс өмсдөг байв. Нас нэмэгдээд бидний стиль хүртэл өөрчлөгдөж байна. Бид одоо даавуун өмд, ноолууран цамц, хослол, үдээстэй гутал өмсдөг болсон.

 

Хоёр

Худалдаж авахаасаа өмнө заавал өмсөж үз. Бүгд чамд яг таарч байх албагүй. Хасалт, харьцааг засварлах, зарим жижиг зүйл нэмснээр тухайн хувцсыг биеийн хэлбэртээ зохицуулж болно.

 

Гурав

Хэт олон зүүлт чимэглэл гадаад байдлыг чинь муутгаж харагдуулна. Цөөн, гэхдээ нямбай сонголт илүү дээр.

 

Дөрөв

Өөр өөр стилийг хослуулж болох ч хэтрүүлж болохгүй. Хэтрүүлбэл таныг хиймэл харагдуулна.

 

Тав

Бидний сонгодог хийц slim-fit загвартай байдаг. Гэхдээ өмссөн хувцсандаа тавлаг байх нь хамгийн чухал тул заавал ийм сонголт хийх албагүй. Хэрвээ танд таагүй байгаа бол гаднаа илт харагдана.

 

Зургаа

Таалагддаг үсчиндээ байнга очиж бай. Гэхдээ ихэнх эрчүүд шиг сардаа нэг удаа биш. Нэг л үсчинд тогтмол очиж, түүнтэй ойр танилцаж, бие биенээ мэддэг болж, харилцан санаа тавьдаг болох хэрэгтэй.

 

Долоо

Наслахын хэрээр бие болон арьсандаа анхаарал тавь. Дасгал хийж, нүүрэндээ тохирох хамгийн сайн бүтээгдэхүүн хэрэглэ. Хөгширч байна хэмээн бууж өгч болохгүй.

 

Найм

Хувцас загварт тодорхой дүрэм гэж байхгүй. Гэхдээ бид бүгд дотроо сайхан зүйлд татагдах, сайн хувцсанд дурлах сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Үүнийгээ гээхгүй л бол чи алдаа гаргахгүй.

 

Ес

Биедээ яг таарсан цагаан цамц өмсөөд, арга хэмжээний түвшнээс хамаарч хантаазтай хар хослол, нарийн зангиа зүүх, эсвэл зүгээр л жинс өмсөхөд хэзээ ч буруудахгүй. Энэ бол жинхэнэ Dolce & Gabbana-гийн стиль.

 

Арав

Бидний амны уншлага бол “molto sexy”. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол зүгээр л төрх байдал, биеэ авч явах хэлбэр, өөртөө итгэлтэй байх тухай асуудал. Энэ нь чиний юу өмссөн тухай биш, харин яаж өмсөж байгаа тухай юм.

 

Эх сурвалж: MensHealth.Co.Uk