Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа 2” хорооллын байрыг нээлттэй худалдаж байна

Монголын мэдээ
2015 оны 12 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

“Буянт-Ухаа 2” хорооллоос квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд өчигдрөөс эхлэн нээлттэй худалдахаар болсон байна.

Байр авах сонирхолтой иргэд ТОСК-оос байраа сонгож урьдчилгаа төлбөрөө төлж эхний ээлжинд ашиглалтад орох 30 байранд орох боломжтой. 

Захиалгаа нээлттэй болгосноор хувийн хэвшилд ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, залуу гэр бүл зэрэг бүх иргэнд нээлттэй. Иргэд ямар нэгэн шалгуур тавихгүйгээр захиалга өгөх эрхийг нь олгож байгаа юм байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1,620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орох юм. Улсын комисс 30 барилгын 24 дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргаад байна.

Үлдсэн зургаан барилгыг ирэх долоо хоногт хүлээн авах хуваарьтай аж. Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлж 1,200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийжээ.

 

Зураг