• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-ыг шүүхэд өгч, хуулийн байгууллагаар шалгуулна"

Монголын мэдээ
2015 оны 12 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, хуульч Б.Энхбаяр нар “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны найман хувийн зээлийг 20 хувь болгууллаа” гэдэг цуурхал, гүтгэсэн мэдээллийг түгээсэн. Зориудаар худал ташаа мэдээлэл түгээж, намын нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа гэж үзсэн тул АН-ыг шүүхэд өгч хуулийн байгууллагад хандан шалгуулах” тухай мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд Ч.Хүрэлбаатар “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны найман хувийн зээлийг 20 хувь болгууллаа” гэдэг мэдээллийг гаргасан. Тиймээс энэ асуудлыг судалж үзэхэд Үндсэн хуулийн Цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлын хуралдаанаараа шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна.

Иргэн А.Базар нь найман хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна.

Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлын хуралдаанаараа эцэслэн хүлээн авсан” гэв. Дашрамд дурдахад, иргэн А.Базар зээлийн хүүний асуудлаар гомдол гаргаагүй, Цэц энэ талаар шийдвэр гаргаагүй.

Нөгөө талаар найман хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар буюу Монголбанк хамтран хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Монголбанк. Эдгээр энэ хөтөлбөрийг  зогсоох найман хувийг 20 хувь болгосон талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн дүгнэлт нь дээрх асуудлаас огт өөр буюу газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэд халдсан байна гэсэн огт өөр асуудал юм.

Гэтэл Цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан нам эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж энэ үеэр мэдэгдлээ.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.193.35] 2015/12/11
МАН гэж Исламын халифат байнаа
1 | 0 Хариулах
zochin [202.21.117.178] 2015/12/11
AN-iin enbd Erhembayr buruugaa huleesen baina shuuhed egeh heregtei shuu
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.105] 2015/12/11
өө наадхыг чинь АН-ын Эрхэсбаяр гээд эргүү андуурсан байна гээд солиороод байна лээ шдээ.
1 | 0 Хариулах