Эрхэм гишүүд ийм нэгэн тангарагтай. Түүнийг нь үгчилбэл “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалж, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн товч бөгөөд тодорхой хэллэг байдаг.
Тэгвэл өнөөгийн УИХ-ын эрхмүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ хэр биелүүлж байгаа билээ гээд бодоход учрыг олж боломгүй ээдрээтэй асуудал олон тулгарах юм. Түүний нэг нь улсын ажлыг хувийн эрх ашигтайгаа дандаа хольж хутгаж өөрийн эрх ашгаа хөндөгдөх бүрт хууль номыг таг мартдаг явдал гэж болно.
Хэн нэгнийхээ алдаа дутагдлыг олж хардаггүй, мэдсэн ч тэглээ гээд хэлж чаддаггүй нь үнэн.
Хэн нэгнийхээ алдаа дутагдлыг олж хардаггүй, мэдсэн ч тэглээ гээд хэлж чаддаггүй нь үнэн. Яагаад гэхээр хурал, чуулган таслахаас эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийг их зөрчдөг.
УИХ-ын гишүүн хүн ямар нэг хувийн бизнес эрхэлж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл аж ахуй хөтөлж бизнесээ цэцэглүүлж яваа нь тэдний дунд олон. Далан зургаагийн лав гуравны нэг нь компанийн захирал банкны эзэн, сургуулийн захирал бас хэд хэдэн газрын хувьцаа эзэмшигч байх жишээтэй. Тийм болохоор чи тийм, би ийм гэж хэлэх чадамж нь хаалттай байдаг.
Чамайг тэгж ярих юм бол чиний генералуудын нэрээр Хандгайтад авсан газрын чинь тухай хэлж болно шүү” гэсэн үгээр таглачихаж байгаа юм. Нийтлэлч Б.Баабар С.Эрдэнийг нэг удаа сүрхий шүүмжлээд биччихсэн нь бий. Хариуд нь шүүмжлүүлэгч өөрөө заргач хүн юм болохоор “Баабар чиний өндөр тэтгэвэр тогтоолгосон учрыг чинь мэдсэн шүү. Хэд хэдэн байгууллагаас хуурамч тодорхойлолт гаргуулж байгаад илүү тэтгэвэр завшиж байгаа чинь үнэн" гэх.
Ийм л барьцааны улс төр бий болчихож. Энэ нь УИХ-ын олигархи гэж нэрлэгдээд байгаа нөхдүүд тийнхүү бие биеэ алдаа дутагдлаар нь дарамталж “Чи бид хоёр адилхан шүү” гээд л нам суулгадаг юм билээ. Ц.Дашдорж ч юм уу “Чи АПУ-raa гэсээр Монголын нийгмийг, хүн амыг архинд живүүлж байна” гэх юм бол Г.Батхүү өөрт нь "Чи тамхи хоргүй гэж бодож байна уу" гэсэн хариу барих байх.
Ийм байдлаар хэн нэгэндээ юм хэлж чадахаа байсан. Бас эрх мэдлээ ашиглан банк дампууруулахад хүргэсэн их зээл авчихаад чив чимээгүй суугчид ч байдаг л гэх юм. Тэдний нэг нь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэхэд тийм их зээлийг зөвхөн өөртөө зориулж аваагүй л байх. “Монроуд” замын компаниа л тэтгэсэн биз.
Ер нь бүгд шахам ийм. Хуулийн гадуур амьдарч, авдаг, завшдаг болохоор. Тэрэндээ барьцаалагдаж байгаа юм шиг хөдөлж болохгүй, хэлж чадахгүй орон зайд өдөр хоног өнгөрүүлж байна. Бас нэг жишээ хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед тэр барьцааны улс төр гэдэг юм их “хэрэг болсон” санагдсан.
Яаж тэрнээс Засгийн газрыг булааж авъя гэхдээ "Нүүрс” хөтөлбөрийн хэрэг гэгчийг гаргаж ирэнгүүт Л.Гансүхийг барьж хориод, Н.Алтанхуягийн охин нь бас мөнгө идэгч гэж цоллоод л барьцааны улс төр хийж чадсан даа. Энэ тухайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Хүнийг гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалдаг бохир улс төр бий болжээ” гэж хэлсэн байдаг.
Энэ нь одоо ч үргэлжилж байгаа юм. Х.Баттулгыг Засгийн газраас гарахтай зэрэгцээд түүний фракцийнхныг мөрдөж мөшгөх болсон. Тэгээд Б.Батзаяа төмөр замд зориулсан мөнгөн завшсан. Тэр хэрэгт Х.Баттулгыг ч оролцоотой гэж шантаажлаад байгаа. Барьцаалагдсан улс төр өө гэж..
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|