• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Гэрэлцогт: “Шилэн СӨХ” хэрэгжсэнээр иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэж байна

С.Уянга, Зууны мэдээ
2015 оны 12 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

ШӨХТГ-аас оршин суугчдаас СӨХ-нд ирдэг гомдлыг шуурхай шийдвэрлэх, төлбөр тооцоог иргэдэд нээлттэй байлгах үүднээс “Шилэн СӨХ” ажлыг санаачилж СӨХ-дод хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлыг хэрэгжүүлж байгаа Баянгол дүүргийн XVIII хорооны “Мажестик” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Гэрэлцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-“Шилэн СӨХ” арга хэмжээ танай байгуул-лагын хувьд хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

-Манай СӨХ өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас эхлэн оршин суугчдын санал бодлоо солилцох цахим группийг нээж ажиллуулсан. СӨХ-оос хийж байгаа ажлыг цахим группээр дамжуулж оршин суугчдад тайлагнадаг. Иргэд санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийх нь мөрөөр шуурхай арга хэмжээ авдаг болсон.

Манай байр 200 гаруй өрхтэй. Түрээслэгч зэргийг хасаад 160 гаруй өрх цахим хуудсанд нэгдэж санал бодлоо солилцож байна.

-Иргэдийн гомдлыг хэрхэн шуурхай шийдвэрлэж байна вэ?

-Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ны үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, төлбөр мөнгөний асуудал тодорхой бус байгаагаас үл ойлголцох асуудал их гардаг. Төлбөрөөс гадна үйл ажиллагаанд зарцуулсан тайлангаа цахим хуудастаа тухай бүрт нь байршуулдаг учраас хэл ам гарахгүй байгаа.

Нөгөө талаар мөнгөө төлөөгүй иргэдээс олуулаа шаардана. Мөн байрны хүмүүс нийлээд нэгэндээ туслах санаачилга гаргах тохиолдол ч бий. Жилд нэг удаа тайлангийн хурлаа хийдэг. Бүх зүйл ил тод болж, иргэд санал гомдлоо шуурхай шийдвэрлүүлж байгаа учраас үр дүнд хүрч байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.169.50.182] 2016/7/25
Гэрэлцогтоо баяр хүргэе.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.182] 2016/7/25
танай сөх сайн ажиллаж байна.сөх бүхэн муу биш шүү дээ
0 | 0 Хариулах