Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд
09:30 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
Монголын үндэсний музейд
10:00 цагт Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн МУ-ын 9 дэхь Ерөнхий Сайд асан Пэлжидийн Гэндэнгийн амьдрал, төр нийгмийн үйл хэргийг дурсан санах "Пэлжидийн Гэндэн-120 жил" сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно.
Үндэсний статистикийн хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал хийнэ.
Хан-Уул дүүргийн 15-р хороонд
11:30 цагт Шинээр ашиглалтад орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт болно.
Монгол Ньюс мэдээллийн төвд
12:30 цагт Эмч, ажилчдын цалинг завшсан эмнэлгийн даргыг АТГ-аар шалгуулах тухай Эрvvл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийнэ.
Хангарди ордонд
14:00 цагт Архи тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байранд
14:00 цагт Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолын агуулга, үндэслэлийг тайлбарлаж, мөн энэ шийдвэртэй холбогдуулан банк, санхүүгийн байгууллагаас хийсэн мэдэгдэлийг танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|