41,055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ
Монголбанкнаас 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар орон сууцны зээлийн статистик мэдээг гаргажээ. Ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 837.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт өнгөрсөн хугацаанд иржээ.
Одоогийн байдлаар үүнээс Үүнээс банкууд 19,413 зээлдэгчийн нийт 581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Харин орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 41,055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
