“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулжээ.
Хоёр талын төлөөлөл харилцан ойлголцож, шуурхай ажилласны дүнд хамтын гэрээг амжилттай байгуулсан байна.
Мөн компанийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал хандуулж, гадаадад эмчлүүлэхээр болсон байна. Түүнчлэн Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдөр эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Мөн #ЭТТ компанийн ажилчид компанидаа үлдэж ажиллахаар болж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!