Даваа гарагт Исламын улс бүлэглэлээс нэгэн видео гаргаж дэлхий нийтэд цацсан байна. Уг видеон дээр тус бүлэглэлийн алан хядлагын дараагийн бай нь АНУ-ын нийслэл Вашингтон хот болох тухай мэдээлжээ.
Тэд уг мэдэгдэлдээ Парист болсон халдлага шиг үйл явдал Вашингтон ДС-д болно хэмээн анхааруулсан байна. Мөн үүний дараа Европын орнууд руу довтлох бөгөөд Исламын улс өмнөхөөсөө улам хүчтэй болсон тул зогсоох боломжгүй гэжээ.
Уг мэдэгдлийн дараа АНУ-ын Аюулгүй байдлын департаментаас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар тус улсад халдлагатай холбоотой сэжигтэй зүйл илрээгүй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Парист болсон халдлагын дараа тус улсын нисэх хүчин Сирид буй Исламын дайчдад агаараас хүчтэй цохилтууд өгсөн билээ.
Тэгвэл Исламын улс хариугаа АНУ-аас авах болсноо ийнхүү зарлалаа.
ВИДЕО:
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|