Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

JCI-ийн гишүүдийг Монголд ирэхийг урив

www.ulaanbaatar.mn
2015 оны 11 сарын 5
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон юм.

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5,000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идвэхтэй, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

2015 онд Малайз Улсын Кота Кинабулу хотод болсон JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр 2017 онд энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг Монгол Улс авчээ.

Энэ сарын 3-8-ны өдрүүдэд  дэлхийн JCI  байгууллагын олон улсын хурал Японы Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгууллагын Ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг, 2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан уриалгын хамт гардуулж өглөө.

Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулснаар JCI байгууллагын 3,000-5,000 мянган залуучууд хүрэлцэн ирж дунджаар 4.5 сая долларыг Монголд зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.