ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэхий хувцасны ARIUNA SURI брэнд удахгүй гарна

А.Золжаргал, iKon.mn
2015 оны 11 сарын 4
iKon.MN
 

“Дархан минж” ХХК, ARIUNA SURI брэнд хамтран “SNOW 2016” нэхий хувцасны загварын шоуг 2015 оны арваннэгдүгээр сарын 14-нд Crocus Event Hall-д зохион байгуулах гэж байна.

1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн “Дархан Минж” ХХК нь дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debog Kimiya, Хятадын Fambo зэрэг компаниудын шинэ технологийг Монгол хонины нэхий боловсруулахад ашиглан олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулан гаргаж чаджээ.

 

 

ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн байна. 

 

Ариунаа Сүри: ARIUNA SURI брэнд энэ удаагийн загварын сэдвээр “Мазаалай баавгай” -г онцолж авсан. Уг сэдвийг сонгосон шалтгаан нь тоо толгой хорин хоёрхон болтлоо цөөрөөд байгаа Монголын энэ ховор амьтныг хүн бүхний анхааралд хүргэж улмаар Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг бий болгох гэх мэт үйл ажиллагаануудад олныг хамруулах зорилготой юм. ARIUNA SURI загварын салбарыг төлөөлөн байгаль хамгаалах үйлсэд дуу хоолойгоо өргөж байна гэж хэлж болно.

Хятадууд устах аюулд хүрээд байсан Panda баавгайг аварч чадсан шиг бид ч бас мазаалайгаа аврах боломжтой гэв.



“SNOW 2016” нэхий хувцасны загварын шоунд Герман, Норвегийн нэртэй загвар өмсөгчид урилгаар оролцох ба шоуны хөтөлбөрийн хувьд олон сонирхолтой шинэлэг үзүүлбэрүүд, сюрпризээр дүүрэн байна гэж зохион байгуулагчдын зүгээс амлалаа.