Сүүлийн 4-5 долоо хоногийн хугацаанд халууралт тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна. Халууралт тууралттай шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бол улаан бурхан, улаан эсэргэнэ, улаанууд гэх мэт байх нь элбэг.
Энэ онд дэгдэлт байдлаар гарч долоодугаар сараас буурах хандлагатай байсан улаанбурхан өвчин Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт, 0-1 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, улаан бурхан, улаан эсэргэнэ оноштой эмчлүүлэгсэд нэмэгдэх хандлагатай байна.
Иймээс улаанбурхан өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмжийг иргэдэд ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан хүргэж байна.
Эх сурвалж: ЭМСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!