• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарын нэгэн гэхэд хот бүрэн гэрэлтүүлэгтэй болно

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Ирэх сарын нэгэн гэхэд хот бүрэн гэрэлтүүлэгтэй болно

Авто замыг өргөтгөн шинэчлэх  ажлын хүрээнд ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, явган зорчигчийн замыг цогцоор нь хийж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт 28000 гаруй гэрэлтүүлгийн 83,7 хувь нь л асаж байгаа ажээ.

Өнөөдөр  Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын гэрэлтүүлгийг асаасан бөгөөд Чулуун овооны постноос Өгөөмөр зах хүртэлх замын гэрэлтүүлгийн угсралт бүрэн дууссан Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас цахилгааны эх үүсвэрийг нь шийдүүлэхээр хүлээж байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн уулзвараас 32-ын тойрог хүртэлх гэрэлтүүлгийг ирэх долоо хоногт, Яармагийн гүүрээс Нисэх хүртэлх замын урд талын зорчих хэсгийн гэрэлтүүлгийг борооны усны шугамын ажил дууссаны дараа хийж энэ сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн өдөр буюу энэ сарын 29-нөөс өмнө Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг бүрэн асаах зорилт тавин ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг