ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/10-НД НИЙТЛЭГДСЭН
2015 оны Нобелийн шагналт Светлана Алексиевичийн эшлэлүүд
iKon.MN
Хэдхэн хоногийн өмнө 2015 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн Беларусийн зохиолч, сэтгүүлч Светлана Алексиевичийн хэлсэн үгнүүдээс хүргэж байна.
- Бидний өмнө үргэлж дардан зам, зассан зүлэг хүлээж байдаггүй. Тэднийг зөвхөн баатрууд хайж олдог юм.
- Өнөөдөр бүгд ярихыг хүсч байгаа бол хэн ч бусдыгаа сонсохгүй байна
- Хэрвээ дайныг мартахгүй бол зовлон дуусахгүй. Харин мартаж чадвал бүгдийг шинээр эхлэх болно. Хууччуул ингэж ярьдаг байлаа.
- Гэрт настай хүн байх сайхан. Тэднийг амьд байхад бид хүүхдээрээ байдаг.
- Гал тогоо бол зөвхөн хоол хийдэг газар биш, энэ бол зоог барих, зочин хүлээж авах, суралцах өрөөнөөс гадна үг хэлэх индэр. Бүх төрлийн сэтгэл заслын эмчилгээ хийдэг газар юм.
- Үхэл бол энэ хорвоогийн хамгийн шударга зүйл. Түүнийг хэн ч худалдаж авч чадахгүй.
- Барууны феминистууд ирээд эмэгтэйчүүд эрчүүд шиг тэнгэрт нисч, тэнгист аялах хэрэгтэй гэж ярих юм. Үүнд хариулах тун хэцүү. Манай хүүхнүүд цэцгээр чимэглэсэн зөөлөн олбог дээр суух дуртай болохоос тракторт дургүй шүү дээ.
- Хүүхдүүд маань биднээс өөр болж байна гэдэг. Тэгээд хэнтэй адилхан гэж? Өөрийн цаг үеийнхэнтэйгээ л адилхан.
- Хэрвээ хүн хайрыг таньж мэдвэл өөрөө хүрээд ирдэг юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

