Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг нийгмийн түншүүд, Үндэсний статистикийн хороо, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэс, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төсөлд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бодлогын зөвлөхүүдээс өгч байгаа зөвлөмжийг танилцуулж, уг төсөлд нийгмийн түншүүд байр сууриа илэрхийлэв.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас төслийг сайшааж,
Нийгмийн түншүүдийн зүгээс хөдөлмөрийн зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцдог болох, ажилчдын ур чадварыг ажлын байран дээр нь тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн үйлчилгээний дэд бүтэцтэй уялдуулах, зарим тодорхой салбарын бодлоготой уялдуулах асуудлыг нэмэх зэрэг зарчмын саналуудыг дэвшүүлж, байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэг нь төслийн боловсруулалтыг чанаржуулах, бодитой болгоход чухал ач холбогдолтой болсон гэж зохион байгуулагч тал үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!