ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД Аравдугаар сарын 1-нээс шээсний шинжилгээ авна

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 22
iKon.MN
 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын "Руйсанса" корпорацийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэдийн Эрүүл мэндийг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр боллоо.

Төслийн хүрээнд хэд хэдэн ажлууд шат дараатай явагдаж, өнөөдөр нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд анхан шатны үзлэг оношилгоо хийх шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

"Руйсанса" корпорациас буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий энэхүү тоног төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцалж гаргах хүчин чадалтай юм байна.
 

НЭМГ-ын дарга Ш.ЭнхбатАравдугаар сарын 1-нээс шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлнэ.

"Руйсанса" корпорациас шинжилгээний аппаратаас гадна гурван жилийн хэрэгцээний оношлуурыг бас өгч байгаа. Тиймээс бид эхний ээлжинд үнэгүй шинжилгээгээ авахаар төлөвлөж байна. Өрхийн эмнэлэг буюу, иргэдэд хамгийн ойр байдаг эмнэлэгт уг тоног төхөөрөмжийг нийлүүлснээр хоёрдугаар шатлалын, дүүргийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулахаас гадна, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг аль болох ойроос авах боломжоор хангах юм” гэлээ.

Шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмж нь шинжилгээний хариуг богино хугацаанд гаргадаг бөгөөд төслийн хүрээнд шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий вэб сайтыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр иргэд гар утсаараа, интернетээр дамжуулан үзлэг оношилгооны хариугаа авах, хянах , эмчийн зөвлөгөөг харах боломжтой болж байгаа аж.

 

Чингэлтэй дүүргийн 13-р хорооны өрхийн эмнэлгийн дарга Х.Нина “Эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд ойртож байна. Анхан шатны үзлэг л хийдэг  өрхийн эмнэлгүүдийн хувьд ачаалал ихсэж байгаа. Өрхийн эмнэлгүүд нэг үеэ бодвол олон төрлийн үйлчилгээ үзүүлж шарлага, эхо, зүрхний бичлэг хийдэг болоод байна. Гэхдээ бидний зүгээс иргэддээ ойртсон үйлчилгээ үзүүлж ажиллахын тулд ачааллын асуудлыг хойш нь тавиад ажиллах болно. 

Ер нь бол өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг  болсноор анхан шатны үзлэг оношилгоог түргэн шуурхай хийж, өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Шаамбар [103.10.21.65] 2015/9/22
Ша, Энхбат аа, Мэргэжлийн бус хүмүүсээр ард түмний шээсний шинжилгээг худлаа хариу гаргах юм хийж байж, юу нь их сенсаацтай юм бэ. Идэж ууссан авсан авилгаа чимээгүйхэн шингээхгүй дээ. Ийм тэнэг логигүй гараар толгойлуулахаар ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар яаж хөгжих вэ...
0 | 0 Хариулах
Зочин [183.4.27.236] 2015/9/22
тэгмээр дээ дүүргийн эмнэлэгээр дүүрэн [хориотой үг] барьсан хүн зогсдог юм байна билээ
0 | 0 Хариулах