Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат тамирчин Н.Баярмаа Польшийг зорилоо

Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг
Гавьяат тамирчин Н.Баярмаа

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-нд Полынийн Вроцпав хотод болно.

Энэ удаагийн тэмцээн Вроцпав хотын “Centennial Hall” спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 62 орны 434 туйванч эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд өрсөлдөхөөр болсон байна.

Манай улсаас гавьяат тамирчин Н.Баярмаа дасгалжуулагч Я.Дөрвөнжин, олон улсын шүүгч Б.Гансүх нарын хамт оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.

Гавьяат тамирчин Н.Баярмаа эх орноо төлөөлөн “Афин-2004”, “Бээжин-2008” олимпод оролцсноос 2005 онд Дохагийн дэлхийн аваргад нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орж байв.

Өдгөө 35 настай тэрбээр саяхан БНХАУ-ны Тяньжин хотод болсон Зүүн Азийн наадамд 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм.

Зураг