ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Таны ОХИН секс сүрдүүлгийн гэмт хэргийн золиос болж байгаа юм биш биз?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цахим орчин, олон нийтийн сүлжээний гол хэрэглэгчийн томоохон төлөөлөл нь яах аргагүй өсвөр үеийн хүүхэд, залуучууд болсон. Тэд компьютер, таблет, ухаалаг утаснаасаа гэр, сургууль, ажил, үзвэр үйлчилгээний газар гээд хаанаас л бол хаанаас хүссэн цагтаа цахим орчинд нэвтэрч мэдээлэл авч, түгээж, солилцож байна.

Гэвч энэхүү үйлдэл нь тэднийг гэмт хэргийн золиос, хохирогч болох гишгүүр нь болж байгааг анзаардаггүй нь хамгийн харамсмаар...

АНХНЫ ХЭРЭГ 2013 ОНД ГАРАВ

Сошиол ертөнц ийнхүү хил хязгааргүй тэлэхийн хэрээр үүнийг дагаад гэмт хэргийн шинэ нэр томъёо, үйлдэл гарч эхэлсэн. Үүний нэг нь секс сүрдүүлгийн гэмт хэрэг юм. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсын хэмжээнд олноор бүртгэгдэх болжээ.

Манай улсын тухайд 2013 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр А гэгч бүсгүй Цагдаагийн байгууллагад хандсанаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн анхны тохиолдол илэрсэн байна.

2013 он гарсаар манай улсад секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол Эрүүгийн Цагдаагийн Газарт бүртгэгдэж, шалгажээ. 

Харин 2015 оны байдлаар Эрүүгийн Цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст секс сүрдүүлгийн гэмт хэргийн 15 тохиолдол бүргэгдэн шалгагдаж байгаа аж.

Иймд эцэг эхчүүд хүүхэддээ, тэр дундаа энэ төрлийг гэмт хэргийн гол хохирогч болдог ОХИДОД анхаарал хандуулж, хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана, юу хийж өнгөрүүлж байгааг нь цаг тухайд нь хянаж, шалгаж байхыг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

 

ЖИШЭЭ:

-Иргэн Б-гийн компьютерт нүцгэн охид, бүсгүйчүүдийн 1,000 орчим зураг байжээ-

Хөдөө орон нутагт оршин суух иргэн Б нь интернэт орчинд хуурамч Фэйсбүүк хаяг үүсгэн бага насны охидтой харилцаа тогтоож, тэднийг хууран мэхэлж итгэлийг нь олж авах замаар хагас болон бүрэн нүцгэлсэн 1,000 орчим зургийг өөрийн компьютерт хадгалж байсныг ЭЦГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Цахим гэмт хэргийн хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Б нь харилцаа тогтоосон охид, эмэгтэйчүүдээ “Нүцгэн зургийг чинь интернэт байршуулна, найз нөхдөд чинь тараана” гэх зэргээр сүрдүүлэн дарамталж бэлгийн харилцаанд орсон, түүнчлэн багагүй хэмжээний мөнгө шаардаж авчээ. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 садар самуунд уруу татсан, 149.1 бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэх гэх зүйл ангиар шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө хамгаалж, урьдчилан сэргийлэхэд хувь хүн өөрөө тодорхой мэдээлэлтэй байх шаардлага гарч байгаа юм.


Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн манай улсын иргэд гадаад улс орны хүмүүстэй харьцаа тогтоосноор хохирогч болж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Хохирогчид Фэйсбүүк ашиглан гадны иргэдтэй танилцдаг бөгөөд танилцсны дараа Скайф мессенжэр ашиглан онлайн секс хийдэг байна. Энэ нь уг төрлийн гэмт хэргийн тогтсон хэлбэр бөгөөд гэмт этгээдүүд нь ихэвчлэн хуурамч бичлэгийг ашиглах ба манай улсын иргэдтэй хийсэн онлайн бичлэгээ Youtube вэб сайтад байршуулан, найз нөхөд, гэр бүлийнхэнд нь бичлэгийг үзүүлнэ гэх зэргээр дарамт үзүүлж, их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг болжээ. 

Иймд иргэд үл таних буюу гадаад улс орны хүмүүстэй харьцаа тогтоохдоо хянуур хандаж, мэдээлэл солилцохдоо хувийн ёс зүйтэй байж бусдад өөрийн мэдээллээ алдахгүй байхыг анхаарах хэрэгтэй аж. Хэрэв та нэгэнт энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, гэмт этгээдэд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан бол даруй Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандах нь зүйтэй гэдгийг сануулъя. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zouo [140.122.53.15] 2015/9/8
Manaihan ner tomyoogoo zuv hereglevel iluu oilgomjtoi bh bolov u
1 | 4 Хариулах
Зочин [59.153.113.249] 2015/11/5
tiim surhii um bol tegeed zasaad ugchuuchde
0 | 0 Хариулах