Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Галт тэргэнд мэндэлсэн хүүд үнэгүй зорчих эрхийн бичиг гардууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Галт тэргэнд мэндэлсэн бяцхан хүү 18 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрхээр шагнуулав.

Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний 17:49 цагт “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд хүү мэндэлсэн. Түүний ээж Дорноговь аймгийн Даланжаргалант сумын иргэн Батцэцэг бөгөөд тав дахь төрөлт нь юм. Тухайн үед Галт тэрэгний дарга Д.Болдбаатар, үйлчлэгч О.Очирсүрэн, С.Алтанзул нар түүний суусан 13 дугаар вагонд ажиллаж байсан байна.

Батцэцэгийн сууж явсан галт тэргэнд эх баригч хоёр эмч зорчиж явсан тул эмнэлгийн анхан шатны тусламж сайн үзүүлсэн юм билээ. Галт тэрэгний дарга Д.Болдбаатар жирэмсэн эхийг зорчигчдоос тусгаарлан, төрөхийн өмнөх бэлтгэлийг үйлчлэгч нар шуурхай хангасан байсан. 

Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртэл нь үнэгүй зорчих эрхийн бичиг өгдөг журам өмнө нь мөрдөгдөж байсныг сэргээж эрхийн бичгийг эзэнд нь гардуулж өгөхөөр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн захиргаа шийдвэрлэсний дагуу энэхүү эрхийн бичгийг хүүгийн аавд гардуулах гэж байна. Энэ нь төмөр зам байгуулагдсанаас хойш 66 жилийн түүхэн дэх 70 дахь тохиолдол болж байгаа юм” гэлээ. 

Тухайн үед эмчийн нарын зөвлөгөөнд оролцоод буцаж явсан хоёр эмч Батцэцэгтэй нэг галт тэргэнд сууж явсан нь мөн азтай тохиолдол болсон байна. 

Энэхүү эрхийн бичгээр зөвхөн орон нутгийн чиглэлийн галт тэргэнд зорчих бөгөөд олон улсын чиглэлд өөр журмаар зорчино гэдгийг энэ үеэр Л.Пүрэвбаатар дарга онцлов.