• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ГЭРИЙН ОНЦЛОГУУД

МОНСУДАР
2015 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олон мянган жилийн хөгжлийн явцад хуримтлуулсан ард түмний мэдлэг туршлагаар шалгаран, Төв Азийн эх газрын эрс тэс уур амьсгал, байгаль газар зүйн орчинд зохицон, эрхлэн амьдрах үйлдвэрлэл ажиллагааны хэрэгцээ шаардлагатай зохилдсон монгол гэрийн бүтэц бүрдэл, хэлбэр төрх, эдлэл хэрэглээ нь хөгжих явцдаа өвөрмөц онцлогоо бүрэлдүүлсэн байдаг. 

Монгол гэрийн байгальтай зохицсон онцлог 

  • Монгол гэрийн дугуй, бөмбөгөр хэлбэр нь монгол орны эрс тэс уур амьсгалд зохицон, салхинд тогтвортой байж, их хүчийг нь сааруулдаг. 
     
  • Зуны халуунд дан эсгий бүрээстэй барьдаг нь гэрийн сэрүүнийг дотроо хадгалан, өвлийн хүйтэнд давхар эсгий бүрээсээр бүрж, гэрийн дулааныг хадгалдаг. 
     
  • Монгол гэр нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг учраас хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. 
     
  • Бороо хуртайд давхарлага, хөлтрөг татаж хамгаалах бөгөөд буулгаж хатаахад хялбар, үер усны аюул тулгарахад дугуй хэлбэртэй хана нь газарт сууж өгдөг бөгөөд хаяаг дээш шуувал гэрийг үерт автуулахгүй байх боломжтой. 
     
  • Гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмших, дулаан, гэрэл жигд тархах, салхинд тогтвортой зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна газар хөдлөхөд нуравч хөнгөн учир хохирол учруулахгүй юм. 
     
  • Монгол гэрийг барьж босгоход хөрс шороо эвдрэхгүй, өвс ногоо гэмтээхгүй, мөн нүүсний дараа хөрс, ургамал удалгүй сэргэдэг учир байгальд ээлтэй сууц юм. 

Монгол гэрийн нүүдэл, мал аж ахуйтай зохицсон онцлог 

  • Гэр нь араг мод, эсгий бүрээс, оосор бүслүүрээс бүрдэнэ. Гэрийг барих, цуцахад хугацаа бага шаардагдах баачиж тээхэд авсаархан. 
     
  • Тэрчлэн эсгий бүрээс нь дуу чимээ нэвтрүүлэхэд сайн, шөнө орой гэрийн гаднах мал сүргийн дуу чимээ, гадны чимээ сонсогддог тул малчдын амьдралд ихэд зохицно. 
     
  • Гэрэл гэгээ маш сайн нэвтэрдэг, байгалийн гэрэлтүүлэг сайн. Тооно нь орчин үеийн барилгын цонхтой ижил үүрэгтэйгээс гадна агаарын солилцоог чөлөөтэй байлгадаг онцлогтой. 
     
  • Малчид гэр хийх бүтээгдэхүүнийг байгалийн мод, мал аж ахуйгаасаа авдаг учир гэрийн эд материалын хомсдолд ордоггүй. Гэрийн модыг нутаг усныхаа ойгоос буюу ой модтой нутгаас авчирч бэлдэхээс гадна орчин үед үйлдвэрт ч бэлтгэж байна. Гэрийн мод дунджаар 35, эсгий 15 жил хэрэглэгддэг.

Эсгийг мал аж ахуйгаасаа гаргах бөгөөд хонины ноос зунгагтай учир эсгий ямар нэг хэмжээгээр ус даах чанартай, бас эсгийг ямааны тосоор тосолж бороо нэвчихгүй болгодог. Өнгийг нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийдэг.

Унины сагалдарга, ханын үдээр зэргийг бод малын ширээр голдуу хийнэ. Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан ноосоор эсгий үйлдвэрлэж байгаа бөгөөд борооноос хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур бүрээс давхарладаг болжээ. 

Монгол гэрийн хэрэглээний онцлог 

  • Монгол гэр нь багтаамж сайтай, явж суух, хоол унд бэлтгэх, шөнөдөө унтаж амрах, өдөр тутмын хэрэглээний эдлэл хэрэгслээ тавих, зочин гийчин дайлах, найр цуглаан хийх зэрэг хүний ахуй амьдралын хэрэгцээг бүрэн хангасан. 
     
  • Хэрэгцээтэй үед гэрийг угсруулан барьж зайг нь ихэсгэх бөгөөд эдлэл тавилга нь ч гэрийн дугуй хэлбэрт зохицсон байдаг онцлогтой.

Эх сурвалж: МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ: I БОТЬ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Учрал [202.126.88.223] 2024/10/9
Миний хичээлд тусалсанд баярлалаа
2 | 0 Хариулах
Зочин [103.140.10.195] 2023/12/5
Гэрийн даалгаварт минь дэмжлэг босонд бярлоло гоё site шү thanks bross
7 | 0 Хариулах
shni [64.119.20.20] 2023/2/14
minii geriin daalgavart dusalsand byrloloo
8 | 3 Хариулах
Зочин [103.212.117.14] 2023/3/19
Алилхоон
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2023/5/15
adilhuun xD
0 | 0 Хариулах
Sra [139.5.216.224] 2023/9/7
Adil2
0 | 0 Хариулах
Зочин [103.157.184.6] 2024/2/5
hhah adil2
0 | 0 Хариулах
hahahag [64.119.20.20] 2023/2/14
woww translate
3 | 0 Хариулах
Зочин [103.229.120.152] 2023/2/14
Гоё болсон байна аа
2 | 0 Хариулах
ЗАЛУУ [66.181.187.35] 2023/1/27
NICE
2 | 0 Хариулах
Зочин [64.119.22.51] 2021/11/29
❤️❤️❤️❤️
4 | 1 Хариулах
0 [66.181.176.131] 2021/11/25
0
3 | 0 Хариулах
Зочин11112 [192.82.69.202] 2021/11/2
Гоё мэдээлэл байна
5 | 2 Хариулах
Зочин [202.9.43.165] 2019/11/3
Маш муухай юмаа
18 | 50 Хариулах
Зочин11112 [192.82.69.202] 2021/11/2
Үйгүй
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.10] 2019/5/8
гоё мэдээлэлбна шүү
12 | 8 Хариулах
болорцэнгүүн [202.21.107.21] 2017/11/23
copydoj bolohgui bhn
7 | 13 Хариулах
Энхүүлээ [112.72.12.77] 2017/11/11
Гоё юмаа
11 | 8 Хариулах