ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН
Ажил, амьдралд хэрэг болох УОРРЕН БАФФЕТЫН ЭШЛЭЛҮҮД
iKon.MN
Нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффетын хэлсэн үгнүүдээс эшлэн хүргэж байна.
- Урьд нь хэн нэгэн мод тарьсан учраас чи өнөөдөр сүүдэрт нь сууж байгаа
- Мэдэхгүй зүйлээ хийж байгаа үед эрсдэл ирдэг
- Дүрэм нэг: хэзээ ч мөнгөө бүү алд, дүрэм хоёр: дүрэм нэгийг хэзээ ч бүү март
- Чиний өгч байгааг төлбөр гэнэ. Чиний авч байгааг үнэ цэнэ гэнэ.
- Бороо орохыг таах чухал биш. Оромж босгох нь чухал.
- Амьдралдаа хэдэн хүнээр хайрлуулахыг хүссэнээс хэдээр нь хайрлуулж чадав гэдэг л амжилтын хэмжүүр юм гэж миний насан дээр ирээд ойлгоно.
- Алгуур живж байгаа завин дээр яваа бол завиа солиход гаргах зардал нь завиа нөхөхөд гаргах зардлаас илүү өгөөжтэй.
- Өөрөөсөө сайн хүмүүстэй ажиллавал чи өөрөө тэр чиглэлд өөрчлөгдөнө.
- Нэр хүндийг бий болгоход 20 жил шаарддаг бол түүнийг үгүй хийхэд 5 минут хангалттай. Үүнийг бодож үзсэний дараа чи юмсыг өөрөөр хийж эхэлнэ.
- Бэлэн мөнгө хадгалж байгаа хүмүүс санаа зовох ёстой. Тэд нүдэнд харагдах юу ч өгөхгүй хэрнээ элэгдэх нь гарцаагүй, урт хугацаанд аюул авчрах хөрөнгө хадгалж байна гэсэн үг.
- Цаг хугацаа бол сайн компаний хувьд нөхөр, тааруу компаний хувьд бол дайсан.
- Би үнэтэй хослол худалдаж авдаг. Харин намайг өмсөхөөр хямдхан харагддаг юм.
- Өнөөдрийн хөрөнгө оруулагч өчигдрийн өсөлтөөс ашиг олдоггүй.
- Бид байнгын тодорхойгүй ертөнцөд амьдардаг. Ганц тодорхой зүйл бол АНУ үргэлж урагшлах болно.
- Миний насан дээр чамайг хүмүүс хүндлэхгүй бол банканд хэр их мөнгөтэй байхаас үл хамааран амьдрал чинь там болно.
- Би баян болно гэдгээ мэддэг байсан. Үүнд би ганц ч хором эргэлзэж байгаагүй.
- Олон тэрбумтныг харж байхад мөнгө тэдний үндсэн зан чанарыг л ил гаргадаг. Тэд мөнгөтэй болохоосоо өмнө новшийн амьтан байсан бол дараа нь зүгээр л тэрбум доллартай новшийн амьтан болно.
- Манай оронд амьдралаа сайжруулахыг хүссэн 309 сая хүн байна. Харин бидэнд үүнийг нь дэмжидэг систем байгаа.
- Би 7 футын өндөр хашаан дээгүүр харайх гэж оролдохгүй. Харин өөрийн алхаж чадах 1 футын өндөр хашааг л хайх болно.
- Миний хийсэн хамгийн сайн зүйл бол зөв баатраа сонгосон явдал.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

