ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Исламистуудаас секс боол худалдаж авах хөдөлгөөн санхүүжилт сайтай байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Канадын бизнесмэн Стив Маман нэгэн сонирхолтой санхүүжилт босгох хөдөлгөөн GoFundMe сайтад үүсгэснээс хойш түүний хуримтлал өчигдөр хагас сая долларын босгыг давжээ.

Энэ нь Исламын улс бүлэглэлийн гарт боолчлогдож байгаа Язиди болон Христ шашинтай охид, бүсгүйчүүдийг худалдан авч эрх чөлөө олгох зорилготой.

Маман одоогоор 128 бүсгүйг ийм аргаар суллаад байгаа гэнэ. Иракийн Курдистанд энэ ажиллагааг явуулж дунджаар нэг бүсгүйд $1,000-$3,000 төлдөг ажээ.

Секс боолчлолд байсан бүсгүйчүүдийг худалдаж авмагц дүрвэгсдийн хуаранд хүргэн эмчилгээ, хоол хүнс, усаар хангадаг гэнэ.

Гэхдээ Маманы энэ аргыг шүүмжлэгчид түүнийг Исламын улсыг дам санхүүжүүлж байна гэж байгаа бол бас эмэгтэйчүүдийг боолчлох сэдлийг улам нэмэгдүүлж байгаа гэж үзэж байна.

Жил гаруй хугацаанд олон мянган Язиди үндэстнийг Исламистууд хөнөөж Язиди болон Христ шашинтай олон тооны бүсгүйчүүдийг өөрийн дайчиддаа секс боол болгон бэлэглээд байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com