Ойрын өдрүүдэд хотын төв болон баруун хэсгээр бохир байн байн үнэртэх болоод байгаа. Энэ нь Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой эсэх талаар тус байгууламжийн ерөнхий инженер Ц.Болдоос тодрууллаа.
“Засвараас хойш байгууламж хэвийн ажиллаж байгаа. Өмнөх шиг ээ чадан ядан бохироо цэвэрлэж л байна. Хотын төвөөс үнэртэж байгаа бохир нь Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагаатай холбоогүй. Шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой байж болох юм” хэмээн хариуллаа.
Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагаа доголдож засварлах ажлыг зургаадугаар сарын 12-14-ний хооронд хийсэн билээ. Энэ хугацаанд байгууллага, аж ахуйн нэгжүүд болон орон сууцнуудын хэрэглээний усыг тодорхой хугацаатайгаар хязгаарласан бөгөөд засварт 40 орчим сая төгрөг зарцуулагдсан.
Харин Төв Цэвэрлэх Байгууламжийн удирдлагуудын зүгээс урсгал засвар гэлтгүй ерөнхийд нь шинэчлэх шаардлагатай. Шинэчлэхэд 900 тэрбум төгрөг хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|