Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 7 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ЭДИЙН ЗАСГИЙН ”ЗУН” ЭНГИЙН ИРГЭНД ХҮРТЭЭЛГҮЙ

ДНБ 17.5 хувиар өсөж байх үед гадаадынхан Монголыг Азийн дараагийн бар болох нь гэж шагшиж байсан бол бид өөрсдөө бар биш юм гэхэд манай зарим эдийн засагчийн тодорхойлсноор чоно эдийн засаг болох цаг тун удахгүй гэж хөөрч байсан нь саяхан. Гэтэл үүнээс хойш манай эдийн засгийн өсөлт жил дараалан уруудаж одоо бүр хямрал руу дөхөж явна. 

Солонго хэдий сайхан ч сохор нэгэнд хүртээлгүй гэдэг шиг эдийн засгийн “зун” болж, өндөр өсөлттэй жилүүд үргэлжилж байсан нь энгийн иргэдэд нэг их хамааралгүй хэрнээ өвлийн хүйтэн, хаврын хавсарга харин ч баян, чинээлгээс илүү дундаж давхаргынхныг доройтуулж, сульдаадаг аж. 

Эдийн засгийн малгай нь томроод байгаа хэрнээ иргэдийнх нь амьжиргаа дээрддэггүй энэ байдлыг манай зарим эдийн засагч суурь тогтолцооны гажуудал гэж нэрлээд байгаа. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

БУДЛИУ БУРМАА, БУУДАЙГҮЙ ТАРИАЛАНЧИД

За даа, бараг л бүх тариаланч нойргүй хонож байна. Хаваржин ажилласан хөдөлмөр нь үнэ цэнэгүй болж байгаа учраас тариаланчид амар тайван унтаж чадахгүй нь.

Манай улсад өнгөрсөн тав, зургадугаар сард хэт их халснаас гадна хурмаст тэнгэр хур хайрласангүй. Ийн ган нүүрлэснээс болоод наранд наадсан алтанхан буудай минь гэж дуулах аз дутаж буй бололтой, тариаланчдад. Цаашлаад монголчууд энэ жил үнэтэй талх идэхэд хүрч болзошгүй нь.

Монгол Улс энэ жил 460 мянган тонн буудай хураахаар тооцсон байна.

Монгол Улс энэ жил 460 мянган тонн буудай хураахаар тооцсон байна. Гурил үйлдвэрлэгчдэд 320-330 мянган тонныг нийлүүлбэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзсэн аж.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

УОЛТ ДИСНЕЙ: БИ ХҮҮХЭЛДЭЙН КИНО СОНИРХДОГГҮЙ БАЙСАН

Канадын радио телевизээс ажлын гараагаа эхэлсэн сэтгүүлч Тони Томасыг Холливудын түүхийг бичилцсэн нэгэн хэмээдэг. Тэрбээр Диснейн шүтэн бишрэгчдэд зориулж 1959 онд Дисней стиудид богино хэмжээний ярилцлага авч байжээ. Олон жилийн өмнө хийсэн уг ярилцлагын бичлэг кассетнаа хадгалагдсан байдаг бөгөөд хожим нь сэргээн засварлаж, хадгалсан байдаг аж.

Уолт Дисней: Би 1923 оны наймдугаар сард халаасандаа ердөө 30 ам.доллартай Холливудад хөл тавьж байлаа. Цүнхэнд солих хувцас болох хоёр өмд, нэг хүрэм, нэг цамц, хэдэн дотуур хувцас хийгээд үлдсэн дийлэнх хэсэгт нь зургийн хэрэгслүүдээ багтаасан байж билээ. (инээв) Цүнх нь чемодан биш цаасан хайрцаг байсан юм шүү дээ.

-(Инээв) Тухайн үед дуугүй кино л гарч байсан байх аа. Та тэгээд чухам ямар ажил хийж эхэлж байв?

-Холливудад хөл тавьсан даруйдаа би ямар ч хамаагүй студид орохоор ажил хайж эхэлсэн. Би аливаа ажлыг их хурдан сурчихдаг юм. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг