Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлгээс АН-ын бүлгийн мэдэгдэлд хариу өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэгт АН-ын бүлгээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу хуралдаж, "Харилцан иттгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-ний хэрэгжилтийн явц, байдлыг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн хариу хүргүүллээ.

Энэхүү албан бичигт хууль тогтоолын төслүүд, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Оюу толгой, Таван толгойн төслүүд, орон нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төрийн албан хаагчид зэрэг долоон асуудлын хүрээнд хариу өгсөн байна.

Хариу албан бичигт "Монгол Ардын Нам, Ардчилсан Намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалын хүрээнд үйлчлэх учиртай. Үүнээс хальсан, гажуудуулсан хууль бус үйлдэл, аливаа санаархлыг хамтын ажиллагааны гэрээгээр халхавч хийн шийдвэрлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй болохыг АН-ын бүлэгт мэдэгдэж байна" гэжээ.