Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын ерөнхийлөгч У Тейн Сейн Монголд ирлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад өнөөдөр /19:50 цагт/ газардлаа.  Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ийнхүү зочилж байна.

Уг айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн айлчлал Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа,

  • Уул уурхай
  • Аялал жуулчлал
  • Хөдөө аж ахуй
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагааас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцох гэнэ.

Мьянмарын ​ерөнхийлөгчийн Төрийн айлчлал энэ сарын 28-30-нд үргэлжилэх юм.