Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 6 сарын 24
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Инфляц эдгэрдэг ӨВЧИН

Инфляцыг эдийн засгийн эмгэг, өвчин гэж үзвэл үүнийг анагаахын тулд эхлээд үүссэн шалтгааныг нь олох хэрэгтэй. Хатгаа тусаад халуурсан хүнд ханиадны эм өгөөд нэмэргүйтэй адил гарал үүслийг нь олж мэдэхгүйгээр эмчлэх боломжгүй. Эрэлт, нийлүүлэлтээс гадна бүтцийн, импортын, хүлээлтийн, зардлын, улс төрийн гээд олон шалтгаан бий.

Инфляцыг эдийн засгийн эмгэг, өвчин гэж үзвэл үүнийг анагаахын тулд эхлээд үүссэн шалтгааныг нь олох хэрэгтэй. 

 Халуурч, бүлээрэх шалтгаан олон шиг үнэ өсөхөд дээрхийн аль нь ч нөлөөлсөн байж болно. Улстөрчдийн сонгуулийн үеэрх мөнгөний амлалт хүртэл үнэ өсөхөд нэлээд хувиар нөлөөлж байлаа. Тиймээс тухай бүрт тохирсон жор гаргах нь чухал. Үүний тулд шинжилгээг сайн хийх ёстой. 

Онош нь тодорсон бол тохирсон эмчилгээ бичнэ. Дараа нь эмчийн хяналтад эмчилгээг дэс дараатай хийж, өвчнийг нэгмөсөн дарж авна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монголбанк инфляцыг дарах нь бүү хэл, оношоо зөв тодорхойлж, тохирсон эмчилгээг нь хийж чадахгүй байна гэж шүүмжлүүлдэг байв. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Үгүй дээ, ААВ НЬ БУРУУТАЙ

Олуулаа болохсон. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ хөгжинө. Олуулаа бол сайхан амьдарна. Хүн нэмбэл хүнс ч нэмэгдэнэ. Гурван саяул бид дөрөв, таван саяулаа болоод авахсан. Аавууд үнэг хайчилж, алаг үрс сүү ханхалсан энгэрт эрхлэн бойжиж, айл бүрт бойтогны хонх жингэнэж байгаасай. Монголын үрс маш олон болтугай...

Монгол Улс маш олон үртэй болох сайхан зорилгынхоо өмнө өвдөг сөхөрчээ. Саваа бэлдсэн хойноо саалиа зэхдэг ард түмэн атлаа тосож угтах өлгий муутай хэр нь үр хүүхдийн түүс болох гэж дээ гэх цөхрүү үг аяндаа урсана.

Бидний амьдран буй нийгэмд гаж үзэгдлүүд олширлоо ядуурал, гэр бүл салалт. Гэмт хэрэг, түгшүүр, өнчрөл хагацал. Эрчүүдийг эмэгтэйчүүд үзэн ядаж, харчуул нь хүүхнүүдэд бурууг нялзаана. Ийм л өлгийд нялхсаа угтсаар...

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

ҮРИЙН ЗАЯА ХАЙРЛАХ “Өөжин мед” үүдээ нээв

Үртэй хүн жаргалтай. Үртэй хүний сэтгэл шиг элбэг баян зүйл хорвоод ховор биз. Өөрийнхөө үргэлжлэл болгон нартад үр үндсээ үлдээнэ гэдэг хүмүүний амьдралын хамгийн гол утга учир. Үрийн зулай үнэрлэж чадахгүй яваа олон мянган аав, ээж үүнийг л яс махандаа тултал мэдэрдэг гэх юм билээ.

 Хүүхдийн мөрөөсөл болсон гэр бүлүүд үр шилжүүлэн суулгуулахаар харь орныг зорих нь элбэг. Тэгвэл тэр олон хүний хүсэл мөрөөдлийг эх орондоо биелүүлэх бас нэгэн боломж нээгдэв. Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган гэргий Х.Азжаргалтайгаа хамт “Өөжин мед” хэмээх үр шилжүүлэн суулгах төв байгуулснаа өчигдөр нээсэн юм.

“Өөжин” гээд сонсоход л хүний сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ итгэл найдвар, урам зориг хайрлах энэ өхөөрдөм нэрийг хосууд удаан бодож байж өгсөн гэнэ. 

Үргэлжлэлийг тongolnews.mn дарж уншина уу. 

Зураг