Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгоно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд Газрын тосны газар болон “Ренова-илч” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг энэ сарын 15-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Газрын тосны газрын даргад олголоо.

Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд “Ренова-илч” ХХК-тай гэрээ байгуулагдвал хөрөнгө оруулагчийн ажлын туршлага, компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт зэрэгт тулгуурлан хайгуулын хугацааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх санхүүгийн боломжтой болох юм байна.