Petro Matad нь BP Group-тэй өөрийн эзэмшлийн блок IV, V-ын талбайд хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл дөрөвдүгээр сард цацагдаж байсан билээ.
Тэгвэл уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг МУ-ын ЗГ-аас бүрдүүлжээ.
МУ-ын ЗГ-аас Petro Matad-ын блок IV, V-ын тодорхой хувийг BP Group-т шилжүүлэх албан ёсны зөвшөөрлийг компанид олгосон байна. Ийнхүү шилжүүлгийг дуусгаж, цаашдын үйл ажиллагааг эхлүүлэхэд BP Group-ээс шийдвэрлэх ёстой ганцхан асуудал үлдэж байгааг онцолж байна.
Компанийн бэлэн мөнгөний нөөц багатай байгаа ч блок шилжүүлэх үйл ажиллагаа нь бэлэн мөнгөний хомсдол үүсэхээс өмнө бодитоор хэрэгжих боломжтой гэж ТУЗ үзэж байна. Хэрэв шилжүүлэх үйл ажиллагаа ойрын хугацаанд дуусахгүй бол компани нь богино хугацаат зээл авах талаар боломжит эх сурвалжуудтай хэлэлцээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: www.stockmarketwire.com
Бирж: Лондон
Хувьцааны ханш: P6.5
Вэбсайт: www.petromatad.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!