ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Экс Ерөнхий сайд С.Баярыг шалгах ажил үргэлжилж байгаа гэв

С.Бадрал, iKon.mn
2015 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д тансаг зэрэглэлийн долоон хаустай гэсэн мэдээлэл цацагдаад байсан билээ.

Уг байшингуудаа мөнгө угаах аргаар авсан байж болзошгүй. Уг байшингуудыг эхнэр, охин, найз бүсгүйнхээ нэр дээр авч өгсөн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Уянга анх олон нийтэд ил болгосон билээ. 

С.Баярын тансаг байшингуудын тухай баримтыг Г.Уянга гишүүнд хүргүүлсэн залуус С.Баярын АНУ дахь эдлэнгийн хаяг, утасны дугаарыг хамт өгсөн байсан. Долоон байшингийн хаяг хийгээд үл хөдлөхийн дуудлага худалдааны баримт, төрийн албадаас авсан тодорхой мэдээлэл гээд АТГ-ын энэ мэдээллийн үнэн зөвийг тодорхойлоход шаардлагатай баримт дэлгэсэн.

УИХ-ын гишүүн Г.Уянгын мэдээллийн дараа С.Баяр “Би холбогдох газарт нь өргөдлөө өгч шалгуулна” хэмээн мэдэгдэж байсан. 

Харин энэ талаар АТГ-аас тодруулахад "Шалгалтын ажил үргэлжилж байна" гэсэн хариу өглөө. Албаны эх сурвалжийн хэлснээр С.Баярт эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд Г.Уянга гишүүний дэлгэсэн мэдээллийг нягталж байгаа аж.