• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барилаа

open.parliament.mn
2015 оны 6 сарын 4
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод УИХ-ын дэд дарга Л.Цог  Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйл дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон тэдний эхнэр /нөхөр/-т орон сууц олгох тухай заалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй, хэлмэгдэгчдийг дотор нь ялгаврлахад хүргэж байна хэмээн иргэд ихээхэн шүүмжилж, уг заалтыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлсээр байгааг хууль санаачлагч тайлбарлав.

Иймд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн ажлын хэсгээс 2011 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хугацаа нь дууссан тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан хугацааг сунгах, зарим хууль, байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан зарим зүйл, заалтыг өөрчлөхөөр төсөл боловсруулсан байна.