"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.
Уулнаас баахан ургаа мод булгалан авчирч, Улаанбаатарын гудамжийг өөд татахаар нийслэлийн удирдлагууд ханцуй шамлаж байна. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас 2015 оны тавдугаар сарын 8-нд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил” нэртэй, НТ-БО/2015/09 дугаартай тендер зарлажээ.
Ийм болгох гэж оролдоод бүтэлгүйтсэний гэрч болох хатсан модтой хоосон төмөр хашаа Яармагийн зам дагуу олон жил сүг сүүдэр шиг ёрдойсон доо. 2006 онд УИХ-ын сонгууль болно.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТАН, АВТОБУС КОМПАНИЙН ГУРВАН ЗАХИРЛЫГ ХОРИЛОО
Нийслэлчүүдэд хөл залгуулдаг нийтийн тээврийн аж ахуйн нэгж өчигдөр ажил хаян, иргэдийг бухимдуулав. Үүнтэй зэрэгцээд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч гурван компани, нийслэлийн Тээврийн газрын нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр энэ салбар олны анхаарлыг бүр ч татлаа.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад МТ-150 маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр-Урлалын политехник коллежийн багш Т.Отгонбаатар, Д.Ариунболд нар саяхан “Халуун тамга” нэртэй үзэсгэлэн “Бест арт” галерейд дэлгэсэн юм. Энэ нь төмрөөр урласан бүтээлээр дэлгэсэн Монголын хоёр дахь үзэсгэлэн аж. Уран бүтээлч Д.Ариунболдтой ярилцсанаа хүргэе.
-Яагаад уран бүтээлчийн, тэр дундаа төмрөөр бүтээл урлах замыг сонгосон бэ?
-Би 1991 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн хот чимэглэлийн ангийг Бат-Энх багшийн удирдлага дор төгссөн. Социализмын үед ханын сонин, лоозон, зурагт хуудас хийдэг мэргэжил байлаа, одоогийнхоор дизайны анги. Ардчилсан нийгэмтэй золгосноос хойш мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, би ч наймаа хийж, аж ахуйн нэгж байгуулж ч үзсэн. Тэгтэл Бат-Энх багш манай хөршөөр нүүж ирэхдээ Үйлдвэр-Урлалын политехник коллежид багшлах санал тавьсан юм.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|