Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам" /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ - ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт энэ сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх юм байна.
Тиймээс дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг Нийслэлийн Авто Замын газраас мэдэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!