• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

open.parliament.mn
2015 оны 5 сарын 21
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, Ц.Баярсайхан, Д.Сумъяабазар нарын гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хөрөнгө оруулалтын өртөг буурч байгаатай холбогдуулан үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох, үнэ тарифыг тухайн төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тусгах зайлшгүй шаардлагатай байгааг хууль санаачлагчид танилцуулсан юм.

Байгууллагуудын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, ногоон тариф, цахилгаан эрчим хүч худалдах ба худалдан авах харилцааг зохицуулах, үнэ тарифын зөрүүг зохистой санхүүжүүлэх арга зам, үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох болон сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд өрсөлдөөн үүсэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлэх, тус салбарыг тодорхой бодлого, зохицуулалттайгаар хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна тарифын татаасыг зүй зохистой хэмжээнд нь олгохуйц санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. Монгол Улсын Их Хурал 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталсан юм.

НҮБ-аас баталсан бизнесийн үйл ажиллагааны ангилал, стандартын дагуу “хий”, “хийн хангамжийн сүлжээ” гэсэн ойлголтыг шинээр тусгаж, эрчим хүч гэсэн ойлголтод “хий”-г хамааруулахаар хуулийн өөрчлөлтийг хийжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг