2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны 5 хүүхэд нь нийслэл хотод бол 7 хүүхэд нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн ослын улмаас амь насаа алдсан байна.
Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Эцэг эхчүүд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух, машины цонхоор толгой, гарыг нь гаргаж явж байгаа нь хүүхдээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм.
Мөн хүүхэд багачууд явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцож явах үедээ осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. Иймд та хүүхдээ хайрладаг л бол тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхдээ арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгаж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, өөрөө замын хөдөлгөөний дүрмийг баримтлаж зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЗЦГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!