Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын 10 хоног “ Хүүхэд бүрийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор тавдугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Нэмэлт дархлаажуулалтад 6 сартайгаас 5 нас 11 сар 29 хоног хүртэлх насны хүүхдийг хамруулах бөгөөд энэ үер витамин А уулгах юм байна.
Мөн заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон болон алслагдсан дүүрэг, хорооны зорилтот бүлгийн хүүхдийг бүртгэн уг 10 хоногийн үер нэмэлтээр дархлаажуулна.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын ( УГУ) эсрэг вакцины 2 тунг бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтанд хамрагдах ажээ.
2015 оны 4 сарын 15-наас хойш буюу сүүлийн 1 сарын дотор улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) болон бусад вакцин хийлгэсэн хүүхдэд улаанбурханы вакциныг 1 сарын зайтай тарина. Нэмэлт дархлаажуулалтыг дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!