ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн сургуулиудын тоо цөөрөх нь

Н.Пунцагболд
2015 оны 5 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

Нэгэн үе хувийн их, дээд сургууль борооны дараах мөөг шиг олширсон.

Бараг л байшин болгоны үүдэнд их, дээд сургууль гэсэн хаяг хадав. Байшингаа байгаад бүр хонгилын давхарт хүртэл сургууль байрлуулж, оюутнуудад хичээл зааж байсан тохиолдол ч бий. Өөрийн гэсэн байргүй, түрээсийн байшинд хичээлээ явуулдаг дээд сургуулиуд ч захаас аваад олон байгаа. 

 2010 оны үед Монголд 170 орчим их, дээд сургууль байлаа. 

Уг нь эрхэм дарга нар, шийдвэр гаргагчид энэ тал дээр байр сууриа илэрхийлж, цөөлөх бодлого баримтална гэдэг ч цөөрчихсөн юм үнэндээ алга. Нэгэн цагт, илүү тодорхой хэлбэл 2010 оны үед Монголд 170 орчим их, дээд сургууль байлаа.

2.7 сая хүнтэй улсад 170 их, дээд сургууль гээд бодохоор дэлхийн дээд амжилтын номд бичигдэхээр байсан байгаа биз.

Тухайн үеийн Монгол дахь их, дээд сургуулийн тоог 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны их, дээд сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос найм, Энэтхэгээс ес, БНСУ болон Индонезиос 10, Тайландаас 103 дахин давсан хэмжээтэй байж.  

Гэтэл Япон 127 сая, Энэтхэг нэг тэрбум 100 сая, Өмнөд Солонгос 46 сая, Индонез 200 сая, Тайланд 65 сая хүн амтай шүү дээ. Сүүлийн жилүүдэд 170  шахсан их, дээд сургуулийн тоо цөөрч, 100 хүртлээ буурчихаад байгаа. 2012 оны албан ёсны мэдээгээр 95 гэж гарч байсан. Гэхдээ хувийн сургуулиудыг улсын их, дээд сургуулийн харьяа болгох зэргээр зохицуулснаас үүдэж тоо нь цөөрсөн гэж үздэг.  

Тэгвэл ирэх намраас цөөнгүй хувийн их, дээд сургууль хаалгаа барьж магадгүй гэж найдаад байна. Учир нь энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс хамаагүй бага байгаа юм билээ.

Жил бүр ерөнхий боловсролын сургуулийг 40 гаруй, цаашлаад 50 орчим мянган хүүхэд төгсдөг байж. 

Цөөхөн хүүхэд дунд сургууль төгсч байгаагийн дээр бүгдээрээ их, дээд сургуульд орох гэж гүйлдэхгүй. 

Тэдний ихэнх нь их, дээд сургуульд ордог болохоор хувийн сургуулиуд 100 оюутан элсүүлж аваад, хэдэн цагийн багш авчраад л үлгэн салган яваад байдаг байсан.

Тэгвэл энэ жил 30 хүрэхгүй мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа аж. Тэгэхээр 100 оюутан олж аваад, үлгэн салган яваад байдаг газрууд хаалгаа бариад, өөр ая бодсон нь дээр болж. 

Цөөхөн хүүхэд дунд сургууль төгсч байгаагийн дээр бүгдээрээ их, дээд сургуульд орох гэж гүйлдэхгүй. Тийм цаг ч өнгөрсөн. Дээрээс нь хувийн сургуульд ороод, нэг диплом авч байвал л барав гэдэг сэтгэлгээтэй хүн ч бас цөөрчихсөн. Түүнээс гадна ийм цөөхөн байгаа хүүхдүүдээ улсын их, дээд сургуулиуд нь тордоод авчих байх. Мөн өөрийн гэсэн байр байшинтай, багш нартай, нэр хүндтэй хувийн сургуулиуд ч олон байгаа. Тэгэхээр 100 хүүхдээр “амьдрал”-аа болгодог сургуулиуд хөөрхий болох нь тодорхой. 

Энд нэг зүйлийг дурьдахад, зөвхөн энэ жил л ийм цөөхөн хүүхэд дунд сургуулиа төгсч байгаа юм биш.  Энэ байдал дахиад 3-4 жил үргэлжлэх байх. Ерөөсөө 1998, 1999, 2000 оны эхэн үед төрөлт тийм ч их байгаагүй.  Тэр утгаараа ойрын хэдэн жилдээ л ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо бага байх болов уу. 

Энэ талаар ч холбогдох хүмүүс нь дурьдсан байсан. Тэгэхээр бодлогоор цөөлөх гээд, шалгуур тавьж хаах гэж үзсэн ч хаалгаа барихгүй байсан хувийн их, дээд сургуулиуд хүчээр хаалгаа барихаас өөр аргагүй болох нь. Ашгүй, борооны дараах мөөг шиг олширч байсан хувийн их, дээд сургуулиудын тоо цөөрөх нь. Жижгүүд нь бүр үүдээ барьчихвал амар.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг