Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн Төлөө Газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өнөөдрийн хурлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан юм.
Хяналт шалгалтад орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал" ХХК, "Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал" ХХК-иуд хамрагдсан байна.
“Хаан даатгал” ХХК: Opoн сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны мөнгөн дээр шууд тооцон авч байжээ.
"Хаан даатгал" ХХК нь 2015 он хүртэл 44,854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны улмаас 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт нэг тэрбум 12.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.
“Ард даатгал” ХХК: Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж /1000 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хамт шууд тооцон авч байсан зөрчил мөн илэрчээ.
Энэхүү үйл ажиллагааны улмаас 2013 онд 115.5 сая, 2014 оны байдлаар 117.5 сая, 2015 оны байдлаар 13.5 сая төгрөг, нийт 246.5 сая төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.
“Улаанбаатар хотын даатгал” ХХК: Хяналт шалгалтад хамрагдсан даатгалын байгууллагуудын үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар: “Хаан даатгал” ХХК- тай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар харъяа 16 Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авах байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлсэн байна.
Иймд ШӨХТГ-аас доор дурдсан арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|