Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хип Хоп холбооны ерөнхийлөгч Баавар хар тамхины хэрэгт дахин холбогджээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хип Хоп холбооны ерөнхийлөгч, Дижитал хамтлагийн гишүүн Ш.Батбаяр буюу Баавар ахин хар тамхины хэрэгт холбогджээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс лавлахад хар тамхины хэргээр баривчлагдсан нь үнэн гэв. 

Түүний хэрэг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжсэн аж. Шүүх хурал энэ сарын 14-нд болох бөгөөд Эрүүгийн хуулийн 192.1, 230.1 зүйл заалтаар шүүгдэх юм байна. Мөн түүнтэй хамт Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг шүүнэ. 

Ш.Батбаяр 2013 онд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, гэртээ хадгалсан хэрэгт холбогдож байсан билээ.